
“Засгийн газрын цом”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчдад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг нь гардууллаа. Тэргүүн байр эзэлж “Засгийн газрын цом”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал,
· Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр,
· Ширээний теннисний төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаараа 1 дүгээр байр,
· Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2 дугаар байр, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлж, багаараа 2 дугаар байр,
· Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1 дүгээр байр эзэлж, нийт нийлбэр дүнгээрээ ЭХЯ-ны баг 1 дүгээр байр эзэлж тус цомын эзэн болсон юм.
“Засгийн газрын цом”-ын эзэн болсон баг тамирчдыг урамшуулав | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.