
“Дэлхийн мисс” тэмцээнийг Бали аралд зохион байгуулахаар болсон талаараа Индонез улсын Засгийн газраас мэдэгдсэн байна. Дэлхий нийтийн эв санааны нэгдэл, хүмүүнлэг үйлсийг алдаршуулах, цаашлаад дэлхий дахины гоо бүсгүйг шалгаруулах зорилготой эл тэмцээн Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдах товтой байсан юм.
Гэсэн хэдий ч Жакарта хотод тус тэмцээнийг зохион байгуулахыг мусульман шашинтнууд эсэргүүцэн, жагсаал хийсэн учраас эрх баригчид шийдвэрээ өөрчилж, Бали арал дээр зохион байгуулахаар болжээ.
“Дэлхийн Мисс”-ийн тэмцээн төлөвлөгөө ёсоороо эхний үеэ мягмар гарагт эхлүүлэх аж.
“Дэлхийн мисс” тэмцээн Бали аралд зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.