Шууд Chart

Д.Төмөрбаатар Японы Эзэн хааны одонгоор энгэрээ гоёлоо

2015-12-15 15:54:14

Япон улсын Элчин сайдын өргөөнд өнөөдөр Монгол улсын иргэн Д.Төмөрбаатарт Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардууллаа. Энэхүү шагналыг японы талаар олон салбарт өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө түүчээлэн ажилласан хүнд олгодог аж. Д.Төмөрбаатарын хувьд Монголоос энэхүү одонг хүртэж байгаа дөрөв дэх иргэн юм. Ёслолын ажиллагааны үеэр Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шимизү Такэнори “Д.Төмөрбаатар социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх Япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж, Япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгож байна” гэв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Төмөрбаатар Японы Эзэн хааны одонгоор энгэрээ гоёлоо  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй