
Монголын өсвөрийн хөлбөмбөгийн “ДМЮ” клубын 12 хүртэлх насны баг БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод ашиглалтад орсон өвлийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ хангаж байгаа билээ. Тэд энэ үеэр болсон олон улсын тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд футзалын дүрмээр өрсөлдөж гуравдугаар байрт оров. Эхний хоёр өдрийн таван тоглолтоос есөн оноо аваад байсан “ДМЮ” гурав дахь өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамгийн том хот Бугатын хорват дасгалжуулагчтай шигшээ багийг 11:1-ээр буулган авсан ч өөрсдийн сүүлчийн тоглолтдоо ОХУ-ын “Чита” клубт 2:9-өөр хожигдсоноор байраа ахиулж чадсангүй.
Гэхдээ сүүлийн буюу дөрөв дэх өдрийн тоглолтуудын үр дүнгээс үл хамааран гуравдугаар байр эзлэх нь тодорхой болов. Харин “Чита” есдүгээр тойрогт Бразилын алдарт “Флуминенсе”-тэй хамгийн чухал тоглолт хийнэ. Хөвгүүдийн бага насны ангиллын тэмцээн 10 багтайгаар эхэлсэн ч БНХАУ-ын хоёр баг олон хожигдсоны дараа дуусгалгүй орхисон билээ. “ДМЮ” клуб энэхүү тэмцээнд долоон тоглолт хийхдээ эсрэг багийн хаалгачдыг 54 удаа гомдоосон бөгөөд Б.Дамдинсүрэн 14, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганбаяр нар тус бүр 10, А.Сугарсайхан тав, Б.Эрхэмбаяр, Г.Цэлмүүн, Ц.Намнансүрэн нар тус бүр дөрөв, Э.Орчлон гурван гоол хийсэн юм.
“ДМЮ” клуб футзалын дүрмээр өрсөлдөж гуравдугаар байрыг эзлэв | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.