Шууд Chart

Хар тэнгис, Украин: ОХУ-ын 21-р зууны геополитик

2015-12-18 09:53:21

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулиас жил бүр Монгол болон Орос, Хятад, Англи хэлээр хэвлэгдэн гардаг "Олон улсын харилцаа" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ. Тус сэтгүүлд нийтлэгдсэн Францын нэрт эрдэмтэн профессор Пьерр Шабалын "Хар тэнгис, Украин: ОХУ-ын 21-р зууны геополитик" хэмээх Украины хямралын түүхэн улбааг орчин үеийн үйл явцтай нь харьцуулсан судалгааны нийтлэлийг МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн гадаад мэдээний орчуулагч, сэтгүүлч В.Ариунчимэгийн орчуулснаар хүргэж байна.


Хар тэнгис, Украин: ОХУ-ын 21-р зууны геополитик

“Оросын 19 дүгээр зууныг тодорхойлоход 21-р зууныг арга механизм болгон ашиглана” (АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри, Сенатын гадаад хэргийн хороо, 2014.04.08)

2013 оны сүүл, 2014 оны эхээр /3-р сар/ өрнөсөн Украин, Крымийн хойгийг тойрсон асуудал нь 1937 оны гуравдугаар сарын дурсамжийг сэргээсэн үйл явдал юм. 2010 онд Орос Крымийг нэгтгэх эхлэл тавигдахад 1930-аад оны сүүл үеийн Герман-Австрийн эртний сөргөлдөөн санагдаж, сэтгэлийг маань түгшээсэн.

Магадгүй адилтгаж, харьцуулж судлахад хялбар байсан байх. Тухайн болж буй үйл явдалд дэлхийн нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг уялдуулдаг судалгаанаас ч илүү хялбар байсан. Хэдийгээр Украинд үүсээд буй хямрал зүүн болон зүүн хойд нутгийн Хар Тэнгис-Өмнөд Кавказ /Беларус, Украин, Молдав, Гүрж, Армени, Азербайджан, Иран, Турк, Сири/-д нөлөөлж байгаа ч ялангуяа хойд зүгт Балтийн тэнгисийн бүстэй холбодог “завсрын” орон зай буюу Евразийн орнуудын тойрогт бүхэлд нь нөлөөлж байна.

2008 онд Гүржид, 2013 оноос хойш Украинд нүүрлэж буй олон улсын хямрал, мөн олон улсын ашиг сонирхлоос үүдсэн дотоодын хурцадмал байдал шинэ замаар урагшилж, хүйтэн дайнаас хойших дэлхийн шинэ дэг журам тогтоох сүүлийн үе шатны гэрэл Хятадын хүчний суурь болоод Хятад-Америкийн далд өрсөлдөөний эсрэг тусч байна. Энэ нийтлэлийн гол агуулгаар бол Украин дахь иргэний болон улс төрийн зөрчилдөөнүүд хямралын нэг хэсэг нь юм. Гэхдээ энэ хямрал анхнаасаа олон улсын, ялангуяа тивийн шинжтэй, тухайлбал, “Шинэ Ази” руу орох гарцан дээр үүссэн хямрал бөгөөд зөвхөн 20 дугаар зууны түүхийн гадна харин 21 дүгээр зууны Хятад-ОХУ-Европын шинэ бүлэг дотор тэлж байна.

Анх харахад Украины хурцадмал байдал, Крым дэх бүх нийтийн санал асуулга, мөн Крымийн Хойгийг ОХУ-д эргэн нэгтгэсэн зэрэг нь гэнэтийн үйл явдал шиг санагдсан. Нэгтгэж авах гэдэг үгийн гол санааг Барууны /Европын хэвлэлд яг үгийн үндсэн санаагаар нь хэрэглэж байсан. Гэхдээ олон улсын улс төр ба түүнтэй холбоотой үйл явдлууд үргэлж л давхар санаа агуулж, юуны төлөө юу хийх гээд байгаа нь тодорхой бус байдаг. Ялангуяа тухайн үйл явдлын түүхэн үүсэл, хамаарч байгаа нөхцөлд бүр тодорхойгүй байдаг.

1954 оныг хүртэл Крым ОХУ-ын нэг хэсэг байсан нь бодит үнэн. ЗХУ дахиж хилийн шугамаа тогтоохдоо ч яг таг хасаагүй нь ч бодит үнэн юм. Мэдээж ОХУ-ыг зөвтгөх үндэслэл Крым (зүүн Украин, зүүн Молдав) дэх түүний ашиг сонирхол, цаашлаад Казахстаны хойд бүс байж болох юм. Гэхдээ хамгийн тодорхой зүйл нь тус бүс нутаг хийгээд дэлхийн бусад улс орнуудын сонирхол Крым, Украин дахь Оросын нөлөөнд ямар хариу нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг дээр давхцаж байна.

Академик дүгнэлт хийхдээ баримтууд ойлгоход амаргүй байх үед онолын дүгнэлтүүдэд эргэж орох нэг сайн зөвлөгөө байж болох юм. Энэ нийтлэлийн гол зорилго бол өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, уламжлалт сонгодог жишээ хоорондын ерөнхий санааг өөрчлөх, 2010 онд Оросын баримталсан байр суурийн ач холбогдлыг харуулахыг зорьсон юм.

Бодит баримтуудыг дуулиан болгодог гярхай сэтгүүлзүйн салбарынхны гуйвуулсан мэдээллүүдийг эргэж харахаас илүүтэйгээр 2010 онд ОХУ-ын баримталсан байр суурийн геополитикийн учир шалтгааныг тодорхойлоход орон зай болоод эрх мэдлийг холбодог онолуудаас хэлэлцэхэд шаардлагатай хэсгийг авах нь зүйтэй болов уу. Газарзүйн орон зай ба эрх мэдэл, ноёрхох чадавх, нэгэндээ үзэл санаагаа тулгахтай адил газар нутгийн хоорондын холбоог геополитик тодорхойлогчид тогтоож байдаг. Бид геополитикийг сонгодог агуулгаар харах хэрэгтэй юм. Ялангуяа сонгодог үзэл санааны зарим нь геополитикийн динамикийн задралыг зохицуулахад чиглэж байдаг.

1. Сонгодог үзэл санаа: дасан зохицож буй геополитикийн зарим сонгодог жишээ

19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн сонгодог сэтгэгчид тухайлбал, Герман болон Англи-Америкийн сэтгэгчид газарзүйн орон зай ба газар нутгийн харилцан хамаарлын тухай таван үзэл санааг бидэнд үлдээжээ. Бид тэдгээр үзэл санаа Евразид болсон үйл явдлууд ялангуяа, Украиныг тойрсон өнөөгийн байдалтай хэрхэн хамаарч байгааг өөрсдөдөө эргэн сануулах нь зүйтэй юм. Эргэн сануулснаар дараа дараагийн үйл явдал бүрт эдгээр үзэл санааг хэрэглэх, няцаах, дурдах, хэлэлцэх боломжтой болно. Европ-Азийн хил хязгаарын кейс /хэрэг явдал/ судлалтай адил Украинд 2013 оноос хойш динамик судалгааг санал болгох боллоо.

а)  Туйлын чухал -орон зай  -тэлэлт /1991 оны алдагдал/ орон зайн хомсдол

Ф.Рацелийн үзэл санаагаар бол геополитикт орон зайн асуудлыг тухайн нэг улсын эзэмшсэн газар нутаг гэдэг үүднээс авч үздэг. Энэ үзлээр бол бүх улс орон зайн төлөө тэмцэж, илүү их баялаг, нөөцийг эзэмшихийн төлөө газар нутгаа тэлэх арга зам хайдаг. Хөрш орнуудынхаа газар нутгаас авсан улс орнуудад эсэргүүцэл заавал ирдэг. Өнөөдрийн ОХУ-ын жишээн дээр авч үзвэл 1954 онд Украинд очсон Крымийг Орос өнгөрсөн онд эргүүлэн авсан нь дахин идэвхжиж буй геополитикт хамааралтай гэсэн өнцгөөс энэ хандлагыг ойлгоход хялбар. Харин Оросын үзэл санааны өнцгөөс харвал 1991 онд их хэмжээний газар нутгаа алдсан, тухайлбал, энэ улс 16-19 дүгээр зууны үед эзэлж авсан газар нутаг (Балтийн тэнгис, Хар тэнгис, Каспийн тэнгис, Агнуурын тэнгис) мөн Сибирийг бүхэлд нь эзэгнэж байсан ноёрхолтой холбон ойлгоход болох юм.

Орон зайн алдагдлаас орон зайн хомсдлыг ялангуяа маш бага баялагтай, том газар нутагтай улс орнуудад мэдрэх субьектив шинж байдаг.

b) 16 дугаар зууны өөрчлөлт шинэчлэлт-эрх мэдэл /хуучин дүр зураг/

Геополитикийн сонгодог үзэл санаан дахь эрх мэдлийн тухайд Карл Хаусхофер (1869-1946) эрх мэдэл өөрчлөгдөж болдог. Гэхдээ тэр бас дахин шинэчлэгдэж болдог гэсэн үзэл санааг гаргажээ. Тэгэхээр 19 дүгээр зууны сүүл үеийн Японы дүр зураг, 1930-аад оны Германы дүр зураг, магадгүй 2010 оны ОХУ-ын дүр зураг зарим талаараа адилхан байж болох юм. Энд үл ялиг ялгааг нь нэрлэе. Харьцуулалтуудаар яг адилхан баримтгүй, зарим судалгаанд холбоотой байж болохуйц баримтуудын ижил төстэй байдлыг эрэлхийлж байдаг. Тухайлбал, 19 дүгээр зуунд хамгийн том хуурай газартай байсан Орос улс өнөө үед ЗХУ-ын байр сууриас нөлөөгөө сэргээхийг оролдвол тивийн зүй зохицол үгүй болж магадгүй юм. Хаусхофер өнөөгийн бидэнтэй үзэл бодлоо хуваалцсан бол Крым, Зүүн Украины талаар "Геополитик бол эрх мэдэлд хүрэх оролдлогоос илүү Вестфалийн энхийн гэрээний зарчимтай бага хамааралтай" гэх мэтээр учир зүйг тайлбарлаж, зөрчилдөх байсан байх. Хаусхоферын өөр нэг үзлээр бол жанжлах оролдлогын мөн чанар бол үнэмлэхүй эрх мэдэл. Харилцан уялдаатай эрх мэдэл нь реалист хандлагын хүрээнд эрх мэдлээ гүйцэлдүүлэх нэг шат юм.

c) Далай тэнгис-төлөвлөлт /далайд орон зай эзлэх/-эх газрын төлөөх

Эрх мэдэл, далайн хүч болон эх газрын хүчний нийлбэрээр жанжлалыг бий болгож чадна. Эртний онолыг авч үзье. А.Мэхенийн (1840-1914)-ий хувьд “тэнгисийн хүч” колонийн болон нео-колониос үл хамаараад далай тэнгисийн эргэн тойронд бүр далайн чинадад эрх мэдлээ тогтоох чадавхийг бүрдүүлдэг. ОХУ, БНХАУ гэх мэт тивийн хүчирхэг гүрнүүд энэ тохиолдолд ихэвчлэн ач холбогдолтой далай тэнгист ноёрхлоо тогтоохын төлөө тэнгисийн хүчийг бага эрэлхийлдэг. Хар Тэнгис бол ОХУ-ын хувьд тод жишээ. Гүржид 2008 онд болсон үйл явдал Орост Гүржийн Батуми цэргийн боомт ямар их ач холбогдолтой болохыг бидэнд дахин сануулсан юм. 2014 онд ч мөн Крымийн Севастополь боомт Орост ямар үнэ цэнэтэйг бид харлаа. Оросын геополитикийн үзэл санааны нэг өнцгөөс харахад Хар Тэнгист ноёрхлоо тогтооход сонголт байгаагүй. Энэ ноёрхол Крымийг хянахад дуудлага болж өгчээ. 1912 оны Балканий хоёр дайн түүнээс өмнө Түрэгийн эзэнт гүрнийг эсэргүүцэж байсан түүхэн үйл явдал яг ижил зорилготой байжээ.

d) Зүрхэн газар - түлхүүр /Тэнгисийг хянах түлхүүр/,  Газар дундын тэнгис /Европын далай тэнгис/

Далай тэнгисийн хүч эх газрын хүчний нэг хэсэг гэж үздэг Маккиндер /1861-1947/-ын онолоор тэнгисийн хүчирхэг гүрнүүд /18-19 дүгээр зууны Англи/ болон эх газрын хүчирхэг гүрнүүд /19 дүгээр зууны сүүл үеийн Герман/-ийн  хооронд хүчний харьцаа сөргөлддөг. Мөн Маккиндер Зүүн Европоос зүрхэн газар, Евразийн орон зай болоод дэлхийд ноёлохын төлөөх дэс дараалсан динамик үүссэн гэсэн санааг гаргасан байна. Түүнийхээр бол Германаас төв Ази хүртэлх замд Украины нүцгэн тал үндсэндээ хувирамтгай орон зайд тооцогддог.

Энэ үзэл санаанд ОХУ эх газрын үргэлжлэл гэдэг үүднээс Төв Азид эртнээс маш их ашиг сонирхолтой байдаг нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, Орос Хар тэнгисээс Босфорын тэнгис, Эгийн тэнгис, Газар Дундын тэнгис, Атлантын далай хүртэлх бүсийг далайн гарцын үргэлжлэл, Балтийн тэнгис, Хойд тэнгисээс Атлантын далай хүртэл далайд гарах цогц зам гэж үзэж ирэв. Энэ урт хугацааны хэтийн зорилт удирдлагын эсвэл өөр бусад зүйлсээс үүдэлтэй орчин үеийн хурцадмал байдлын бүгдэд нь биш юмаа гэхэд ихэнхид нь хамаарч байна.

e) Зах хязгаар-тогтоон барих /НАТО-гийн тэлэлт/, Балтийн тэнгисийн орнууд /Төв Европ/ Румын

Николас Спикмэн /1893-1943/ -ий онолоор тэлэлтийг хязгаарлах гол арга нь зах хязгаараас тогтоон барих бодлого юм. Хэрвээ төв Азийн орон зайг эзлэх зах хязгаарын ашиг сонирхол үр дүнд хүрээгүй бол тухайн үед Төв Ази тив /Дундад зууны Монгол, орчин үеийн ЗХУ/-д ноёрхлоо тогтоохыг чармайх байсныг түүх бидэнд сануулдаг. “Тогтоон барих” бодлогын гол агуулга геополитикийн нэгэн үзэгдэл хүйтэн дайныг судлахад хувь нэмэр болдог юм. Цаашид зах хязгаар нь эх газрын гүрнүүд /ОХУ, БНХАУ/-ээс далай тэнгисийн гүрнүүд /Англи, АНУ/-д тархаж буй нэгэн төрлийн ашиг сонирхлын буфер буюу жийргэвч бүс болжээ. Энэ нь ОХУ Крымийг өөрийнхөө орон зай гэж үзэх нь буруу. Харин Европ тэр үзэл санааг нь эсэргүүцэх нь зөв гэдэг хар-цагаан Манихейн шашинтнуудад сөрөг үр дагавар авч ирж байна. ОХУ Европ /НАТО-гийн нөлөөллийн хүрээ, тэлэлт/ Балтийн тэнгисийн орнууд, Төв Европ, Румын, Болгар/-ийг шууд тогтоон барьж байна. Харин Европ Оросын 1991 оны алдагдлаа Евразийн эдийн засгийн орчинд нөхөх гэсэн сонирхлыг мөн л тогтоон барьж байгаа юм.

Орос, Европын энэ байдал биднийг илүү орчин үеийн, геополитикийн үзэл санааг авч үзэж, Балканы зүүн нутаг дахь Оросын санал санаачилгын орчинд үзэл санаагаа нэвтрүүлэх түлхэц болж байна. Францын эрдэмтэд ч үүнд анхаарч илүү сайн үзэл санаа санал болгодог. Учир нь тэд үзэл санааны олон талт байдал, боломжит дүгнэлтүүдийг ч зөвлөдөг юм.

2) Үзэл санааны шинэчлэлт: геополитикийн динамик зохицол

20 дугаар зууны сүүлийн хагасаас орчин үеийн зохиолч, эрдэмтэд Францын академи судалгаанд идэвхтэй оролцож, геополитикийн динамикийн орчин үеийн 10 үзэл санааг бидэнд таниулж өгч байна. Тэд газар нутаг бол геополитикийн түлхүүр гэдэг аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн үзэл санаанаас илүү цогц үзэл санаа, судалгааг санал болгож байна.

a) Зорилт-хүлээн зөвшөөрсөн-бодит /гинжин урвалаас урьдчилан сэргийлсэн/ Украин, Гүрж-Баруун

Нэг иймэрхүү тодорхойлолт тоглогчдын бодит зорилго цаашлаад тэдний хүлээн зөвшөөрсөн зорилтуудаас бүрддэг. Ив Лакост /1929/-ын энэ онол эд юмс, газар нутгийн тодорхойлолтоос саналыг чухалчилж авч үздэг. Оросын Украин, Крымд баримталж буй бодлогын бодит учир шалтгаан нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүний орнуудын гинжин урвал шинээр бий болохоос урьдчилан сэргийлэх, ТУХН-ийн орон зайг нэгтгэхэд чиглэж байх хамгийн өндөр магадлалтай юм. Харин Барууны бодит шалтгаан нь Европ-Атлантын динамикд Украиныг барих явдал. Тэгээд ч 21 дүгээр зуунд улс орнуудын нэг эсвэл бусад геополитикийн орчныг дагах шийдвэр урт хугацааны тодорхойлолт байж болох юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үзэл санааны энэ өнцгөөс харвал Крымд болсон зүйл, Украинд болж байгаа үйл явцад нэг л чухал учир бий. Энэ бүс нутаг зүүн барууны хоорондын тойрогт оршдог орнуудын гол зам нь болдог.

b) Хил хязгаар-нийтлэг байдал /Зөвлөлт/ ОХУ-Крымийн холбоо

21 дүгээр зууны эхэн үеийн хурцадмал байдал хил хязгаар дахиад үндэсний үзэл сэргэх, цэрэг арми хөдөлгөх гол шалтгаан болж байгааг харуулав. М.Фуше /1946/ одоогийн энэ зөрчил хилийн заагаас үүдэлтэй гэж харж байна. Тэр энгийн асуулт тавьжээ. "Хил яагаад тогтвортой байх ёстой вэ?" Мөн энгийнээр хариулж. "Ялагчид болоод ялагдагчдын шударга бус түүхийн бүтээгдэхүүн бол хил. Хилийг ойрын үед эсвэл бүр хожим дахин авч үзэхээр тогтоочихдог. Оросын өнцгөөс харахад 1991 он Оросыг Балтийн тэнгисийн баруун хойд, Төв Азийн зүүн өмнөд, Кавказийн өмнөд бүсэд хилээ дахин тогтооход хүргэсэн. Таван зууны турш тэлэлт хийсэн энэ улсад хилээ ингэж дахиж тогтооно гэдэг хамгийн харамсалтай. Эсрэгээрээ 1991 он Зөвлөлтөөс хойших Орос орныг аливаа тоглоомд тогтоон барих цаг хугацаа ирлээ. Магадгүй олон туйлт бүс нутагжсан орчин үеийн ийм цаг хугацаанд ноёрхлын төлөөх тэмцэл цагаа олоогүй ч байж болох юм гэдгийг Баруунд дахин мэдрүүлсэн юм. Барууныхан болон Европын Холбоо Оросын өрсөлдөөний замналыг дотроо их боддог болсон" Москва Евразийн эдийн засгийн орон зай аль хэдийнэ улс орнууд /Беларус, Армени/-ыг, төв Ази /Казахстан, Киргизстан, Тажикстан/-ыг Оростой холбосон гэж үзэж байна.

c) Бүрэлдэн тогтох-орон зайн далай тэнгис. Оросын эх газрын үргэлжлэл

Куто Бегари /1956-2012/ хуурай газрын орон зайтай далай тэнгисийг адилтгаж үзсэн байдаг. Далай тэнгисийн зөрчилдөөний түүх: Бие даасан эх газрын улсын эсвэл олон улсын хуулийн статустай далай тэнгисийн орон зай ашиг сонирхол, санал санаачилга, далай тэнгисийн зам цаашлаад эх газрын коридор бий болгодог гэдгийг геополитикийн үзэл санаанаас ойлгох боломжийг бидэнд олгосон юм. Оросын далай тэнгисийн геополитикийн үзэл санаагаар Хар Тэнгис, Крым хоёр хоёулаа Оросын газар нутгийн үргэлжлэл байх ёстой. Карл Фон Клаузевиц “дайн бол нөгөө утгаараа улс төрийн үргэлжлэл ” гэж хэлснээс хойш “Үргэлжлэл” гэдэг нь холбоо утгаар ойлгогдох болсон юм. Тэгэхээр дайн бол ашиг сонирхлын гол тодорхойлолт байх шаардлагагүй. Гэхдээ ашиг сонирхлоос үүдэлтэй илэрхийллүүдийн нэг нь. Саяхан Оросын санаачилсан Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг бол Европ “Баруун”-ы эсрэг чиглэсэн хамгийн аюултай өрсөлдөгч. 2013 онд Украин Европын Холбоонд нэгдэх санаа хүчээ авч эхлэх үеэс Украинд тогтворгүй байдал эхэлсэн юм.

d) Гео эдийн засаг-хямралын дараах сэргэлт-/90-ээд онд Орос хямрав/ 2000 онд Европ хямрав= боломж

Профессор Моро Десфарж гео эдийн засгийн хэтийн төлөвт газар нутаг дахин хуваарилах үйл явцыг холбож авч үзэж. Тоглогчид газар нутаг хоорондын харилцааг хүчний үндэс гэж үздэггүй боловч эдийн засгийн тогтвортой байдлын нөлөө эсвэл тэдний орон зай дахь давтамжтай хямралыг бусад тоглогчидтой харьцуулж авч үздэг. Энэ өнцгөөс харахад ОХУ Европ тив сэргэж байх үед буюу 1990 онд эдийн засгийн хямралд орсон бол эсрэгээрээ 2000 онд Европын холбоо байгуулагдсанаасаа хойш эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орж, ОХУ дэлхий даяар эрчим хүчний үнийн өсөлтөөс эдийн засгийн ашиг хүртсэн. Европ хямралд орсон нь хүч нь суларсан өрсөлдөгчийнхөө ашиг сонирхол дээр дөрөөлж босохыг хүсэж байсан тоглогчдын хувьд боломж болсон. Газрын тосны үнэ дахин унаснаар ОХУ Украин, Балканы орнуудтай харьцуулахад байр сууриа илүү тодорхой харуулж магадгүй юм.

e) Ногоон бүс-иргэдийн байдал-Оросын паспортын асуудал=Өмнөд Оссет 2008 он

Шийдвэр гаргагчдын зөрчлөөс байнга хор уршиг амсдаг ямар ч улсын ард иргэдэд Олон улсын нөхцөл байдал ямар нэг байдлаар нөлөөлдөг. Хүмүүнлэгийн өнцгөөс Ж.С.Рюбин олон нийтийн хяналтаас гарсан, хүчирхийллийн олон хэлбэр гарч ирсэн, энгийн амьдралын хэв маяг алдагдсан газар нутгийг хэсэгчлэн тодорхойлох “ногоон бүс”-ийн үзэл баримтлал боловсруулжээ. Ард иргэдийн хувь заяа нийгмийн учир шалтгаанаас илүүтэйгээр геополитикийн ашиг сонирхлоор үүдсэн арга заль, занганд орчихдог. 2008 онд Гүрж, Өмнөд Оссет, Абхазд, 2014 онд Крым, Украин, Зүүн Молдавт үүссэн хямралын үед Орос хэлээр ярьдаг иргэдийг Оросын иргэншилд очих, өөрийн аж төрж байгаа орон зайгаа ОХУ-д нэгтгэх хүсэл сонирхлоор нь адилтгаж үзсэн баримт байдаг. Иргэд рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил “иргэд хямралын нөлөөгөөр аж төрж байгаа газраасаа гарсныхаа дараа тогтвортой байдал, өөрсдөд нь чиглэсэн хамгаалах арга хэрэгслийг хүлээн зөвшөөрдөггүй, очсон газартаа үлдэхийг хүсдэг” зэрэг өөр өөр үзэл санаагаар урагшилж байна. Ямартай ч Засгийн газар хоорондын зөрчил, дайсагнасан үйл ажиллагаа олон хүнийг амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байдаг.

f) Бүс нутгийн геополитик -Баруун/зүүн-Зүүн/барууны хоорондын- онцгой шинж чанар

Франсуа Жоаогийн үзсэнээр Балканы орнууд, Хар Тэнгисийн хоорондын онцгой шинж чанар завсрын бүс нутгийн геополитик бусад бүс нутгийнхаас ялгаатай гэсэн ойлголт төрүүлэх үү. Эсвэл... (1938-: Ази ижил төстэй болж буй иргэншлийн, хүйтэн дайны улс төрийн онцлог шинжтэй дотоод хавирган сарны орнуудын хэлбэртэй бүс нутаг болно) Бид Украин өнөөдөр Баруун-Зүүний хооронд дотоод хавирган сарны орнуудад хамаардаг гэсэн таамаглалаа улам гүнзгийрүүлэх ёстой юм. Тэрхүү дотоод хавирган сарны орнуудын талаар энэ нийтлэлийн удиртгалд дурдсан болно.

Үнэн хэрэгтээ хүйтэн дайны дараа дотоод хавирган сарны орнууд Баруун тийш ШХАБ-ын Шанхайн динамикаар ТУХН-ын орон зайд /Беларус,.../, Ойрхи Дорнодод /Иран .../, мөн бүс тус нутагтай нэгдэж, Европийн эдийн засгийн хамтын нийгэмлэгээр тэлж буй Ази тив, Зүүн тийш ЕХ, ЕАБХАБ, НАТО хуучин Зөвлөлтийн орон зайд мөн Ази тивд тэлж буй Европ тив гэсэн хоёр орон зайн хооронд оршдог.

g) Үндэсний ашиг сонирхол-удирдлагын байр суурийг дээшлүүлэх-Путины загвараар “тодорхой нэг хугацааны дараа гардаг” ерөнхийлөгч...

Үндэсний ашиг сонирхол нь геополитикийн байнгын үйл явц юм гэж Мари Франс Гаро бидэнд Францын жишээгээр сануулдаг. ОХУ 2000 оны сүүлээр Хар Тэнгист баримталж байсан байр сууриа хуучин Зөвлөлт Оросоос хойших удирдлагын байр суурьтай дүйцүүлэх болж, улмаар “Шинэ Ази” болон “Шинэ Еврази” гэсэн үзэл санааны аль алиныг хэрэгжүүлэхэд Орос идэвхтэй оролцоотой болов. Бүх Засгийн газрууд болон удирдагчдын нийтлэг хуваарилалт бий болвол Үндэсний ашиг сонирхлын зорилготой маргах боломжгүй. 17 дугаар зууны дунд үеэс Вестфалийн дэг журам хэрэгжиж эхэлснээс хойших аливаа шийдвэрийг НҮБ-ын тогтолцоогоор батлах болсон нь олон улсын аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхээсээ өмнө хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон юм. Крымийн асуудал Орос-Украины аль алины цаг хугацааны хэмжээс болоод тодорхой нэг хугацааны дараа гарч ирдэг удирдлагатай холбоотой юм.

h) Шүүмжилж чадах уу. Өөр нэг ОХУ уу - Хүйтэн дайны үзэл санаа / АНУ-ын байр суурь, Хятадтай Их 2 болох уу/

П.Бонифацийн хэрвээ ОХУ-ыг шүүмжлэх боломж гарвал гэсэн асуултанд Оросын Балканы орнууд дахь байр суурь заримд нь зөв, заримынх нь хувьд цагаа олоогүй гэж хэлэхээр байна. Израилийн Палестинд баримталж буй бодлогын тухайд энэ бол өөр асуудал. Орчин үеийн динамикийг шүүмжлэхэд нэг талаар өнгөрсөнд хамаатай өнгөрсөн үйл явдлыг буруутгаж болох юм. Эсвэл одоогийн динамикийг тооцоолоход аль нэг зүйлийг хөдөлгөх шаардлагагүй байж ч болох юм. Энэ нь 2014 онд ОХУ Крымийг нэгтгэж авсныг 1937 онд Герман Австрийг нэгтгэж авсантай ямар нэг байдлаар адилтгах, нэг талыг барьсан судалгаа гэдэг нь тодорхой байна. Өнөөгийн Оросыг шүүмжилж буй шүүмжлэлийг өнгөрсөн хүйтэн дайны үеийн шүүмжлэлтэй адилтгах нь мөн л нэг талыг барьсан хэлбэр. Хэрвээ Орос 2014 онд Крымийг нэгтгэж аваагүй, 1937 онд Австрид ч тийм зүйл тохиолдоогүй бол Оросыг өнөөдөр шүүмжлэх нь Оросын эсрэг хандлага, үзэл сурталтай авцалддаггүй юм. Ямар ч улс орон ямар ч гадаад бодлогыг шүүмжилж болно. Энэ нь эргээд олон улсын харилцаанд сайн үр дүн авч ирж магадгүй юм. ОХУ, Европ, Украин Балканы нөхцөл байдлыг өөр өөрийн өнцгөөс хянах бололтой. Саяханы Путин, Олланд, Меркель нарын уулзалт /2015.02.06/-ыг Украинчуудыг алгассан орчин үеийн Ялтын бага хурал гэж шүүмжилж болох юм.

i) Албан бус дипломат ажиллагаа-тэлэлт-Лавров/Сочигийн Олимп

Тэгэхээр эцэст нь Де Монбриалийн тэргүүлдэг дэлхийн хэд хэдэн Олон улсын харилцааны хүрээлэн ялангуяа Францын олон улсын харилцааны хүрээлэнгийн амьдралд хэрэгжүүлсэн албан бус дипломат ажиллагаа руу хямралын менежментийг оруулж, нэгтгэж болох юм. Мэдээж Украин, Крымийн хямрал ч гэлтгүй хүйтэн дайн (1990 оны Иракийн хямрал, 1994 оноос хойших БНАСАУ-ын хямрал)-аас хойших олон улсын хүрээний маш олон хямрал янз бүрийн, удаан явцтай дипломат ажиллагааны нүүрийг үзлээ. Эдгээр явц муутай дипломат ажиллагаанд тэргүүлэгч дипломатууд ялангуяа Сергей Лавров, албан бус дипломат ажиллагааны тоглогчид мэргэжилтнүүдийн аль алиныг татан оролцуулсан. Тэд дипломат ажиллагаатай шууд холбоогүй. Гэхдээ олон улсын анхаарлыг маш их татдаг спортын арга хэмжээ зэрэг олон улсыг хамарсан үйл явдлыг албан бус дипломат ажиллагаандаа ашиглаж байна. Яг энэ зарчмаар 2014 онд Украин, Крымийн хямрал хурцдаж, Их 7-ын уулзалтыг Сочигоос Брюссель рүү шилжүүлэхийг бид бүгд гэрчилсэн. ОХУ-ын Сочи хотод Өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдаж, Украины зарим тамирчин Крымд болсон бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцсэн юм. Украины асуудлаарх сонгодог албан бус бага хурал болсон. Харин дүр зургийг гаргах гээд үзье. Хямралыг дүр эсгэсэн дэмжлэг бий болгодог.

20 дугаар зууны сүүл үед орчин үеийн геополитикийн онолч, судлаачдын нээсэн олон салаа зам дээр түргэн тоглолт хийх арга үнэн хэрэгтээ 19 дүгээр зууны сүүл үеийн сонгодог зохиолчдын дурдатгалуудтай нэг цогц болдог юм. 21 дүгээр зууны эхэн үед болсон үйл явдлуудыг танин мэдэхийн тулд хэрэглэж буй эдгээр арга, яг хямралын оролцогч нь ОХУ эсвэл Украин бүр Крым ч биш илүү өргөн далайцтай динамик байгаа гэсэн санааг гаргаж байна. Орос бол идэвхтэй тоглож байна. Гэхдээ баруунжсан-Евразийн хүчирхэг энэ улс Хятадын нөлөө улам бүр тэлж буй Ази тив рүү хүндийн жингээ хаяж байна. Европ мөн л тоглогч. Гэхдээ аюулгүй байдлаа Атлантын нөлөөнд оруулахгүйн төлөө хатуу шийдвэр гаргах болсон тивийн хүчирхэг холбоо гэсэн үүднээс санал санаачилга, хямралыг бий болгох тал руугаа хэт хазайсан интеграци юм.

Эцэст нь хэлэхэд, ОХУ босоо тогтолцоо (Крымийг нэгтгэж авч байна), олон талт хамтын ажиллагаа (Евразид Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулалцаж байна)-ны яг уулзвар дээр байна. Ингэж үзэх дараах гурван шалтгаан байна.

Нэгдүгээрт: Хүйтэн дайны дараа Хар Тэнгис, Украин, Крым цаашлаад Еврази, Европ тивийн хоорондын бүхэл бүтэн бүс нутагт зохицуулах далайцтай бөгөөд олон асуудал бий. Энэ бол маш их өргөн тархсан үзэгдэл, тийм учраас ийм онцгой хөдөлгөөнийг илүү алсыг харсан өнцгөөс судлах ёстой юм. Хүйтэн дайнаас хойших олон улсын дэг журам Европ-Африкийн харилцаа, Хятад-Оросын харилцаа, Өмнөд Азийн динамик хөдөлгөөн, Зүүн Азийн сэргэлт, Латин Америкийн өөртөө итгэлтэй байдал гээд хүйтэн дайнаас өвлөж авсан олон үр дагавартай тулгарч байна.

Хоёрдугаарт: 1991 оноос хойш дэлхийд улс төрийн хилийг нээсэн нь Олон улсын хүчний үндсэн шинжид нөлөөлж байна. Энэ нөлөө гол төлөв улс төр, цэрэг армийн үндсэн шинжээс эдийн засаг цаашлаад худалдаа, санхүүгийн байдал руу хувиран өөрчлөгдөж байна. Эдийн засгийн тойрог руу шилжиж байгаа ийм нөлөөллүүдийг шүүмжлэлийн шинэ өнцгөөс дахин судлах шаардлагатай юм. Шүүмжлэлийн шинэ хандлагаас илүү ерөнхий байдлаар бид одоогийн Хар Тэнгисийн динамик хөдөлгөөнд Орос, Европ бүр дэлхий ч биш эдийн засгийн хямрал л нөлөө үзүүлж байгаа гэсэн санааг гаргаж байна.

Гуравдугаарт: Илүү чухал зүйл нь өнөөгийн дэлхий ертөнц дээр болж буй өөрчлөлтүүд юм. Тийм учраас хуучин Зөвлөлтийн бүс нутаг бол босоо тэнхлэгээс олон талт динамикийн нэг нь. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр нэг талыг барьсан эсвэл бүр олон талт арга замаар тоглолт хийхэд тухайн нэг улсад тийм ч зохистой биш. Гэхдээ боломж байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Хар Тэнгис дэх ОХУ, олон улсын улс төр дэх АНУ-ын аль нь ч бай дангаараа Украины эргэн тойрны бүс эсвэл Афганистанд, бүр цаашлаад Хятадад яг ийм зарчмаар тоглолт хийснээр ноёрхлоо тогтоох хүчин чармайлтдаа урт хугацааны амжилт олж чаддаг юм. Харин хоёр талт арга замаар ОХУ зөвхөн Хятад руу чиглэсэн бодлого явуулбал Ази тивд л ноёрхлоо тогтоож чадна. АНУ зөвхөн Европын холбоо руу чиглээд байвал Евразийн баруун бүсэд л ноёрхлоо тогтоож чадна.

Сүүлийн жилүүдэд баримталж байгаа Оросын гадаад бодлогоос харахад ОХУ-д сонголт байхгүй байна. Гэхдээ ШХАБ гэсэн олон талт хамтын ажиллагааг бий болгосон. ШХАБ-ын гишүүн таван орон, ШХАБ-д харьяалагдаж байгаа 16 орны хамтын динамик хөдөлгөөний аль аль нь ОХУ-д чухал. Гэхдээ энд Барууны эсрэг Хятадын зэвсэглэл, Украин болон бусад бүс нутаг дахь Бээжингийн оролцоо бий болох эрсдэл харагдаж буй. Нөгөө талаар ОХУ Европийн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, олон талт санаачилга гаргах, ТУХН-ийн орон зайг тэлэх, Хятадтай өрсөлдөхийн төлөө замаа засах байдлаар тоглолт хийж байна. Гэхдээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай цэргийн бус эдийн засгийн талаасаа өрсөлдөх сонирхолтой байдаг.

Орчуулсан: В.Ариунчимэг
2015 оны 3 сар.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Хар тэнгис, Украин: ОХУ-ын 21-р зууны геополитик  
Үзсэн: 5825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
95.188.198.xxx [95.188.198.xxx] 2015-12-18 21:59
yamar oilgomjgui orchuulga ve

Бидэнтэй нэгдээрэй