
Өчигдөр Грекийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 19 дүгээр тойргийн тоглолт боллоо. Тэмцээний 19 дүгээр тойрогт AEK Athens болон "PAOK Salonica" багууд учраа тааран тоглолоо.
Сүүлийн таван тоглолтдоо дараалан хожоод байсан Афин хотын багийн тоглолтыг үзэхээр "Спирос Луис" цэнгэлдэх хүрээлэнд 70 мянга орчим хөлбөмбөгийн хорхойтнууд хүрэлцэн ирээд байсан. Улмаар тоглолт ч эхнээсээ ширүүн уур амьсгал дор явагдаж байлаа. Энэ өдрийн эхний гоол 33 дахь минутад орсон. Тус гоолыг Венесуэль довтлогч Рональд Варгас хаалганд оруулсан. Түүний хувьд энэ улирал 15 тоглолтод оролцож зургаан гоолыг хийгээд байна.
Харин 38 дахь минутад талбайн эздээс Болгар довтлогч Димитар Бербатов улаан хуудас авч талбайг чөлөөлсөнөөр баг нь 10-уулаа үлдсэн. Ийнхүү тоглолт үндсэн цагт 1:0 харьцаатай өндөрлөж АЕК Athens гурван оноогоо авсан. Ингэснээр тэд 19 тойргийн дараах байдлаар 39 оноотой лигийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Грекийн аварга шалгаруулах тэмцээний 16 багийн "Олимпиакос" клуб 55 оноотой ганцаар тэргүүлж байна. Тэгвэл "ПАОК Salonica" 33 оноотой дөрөвдүгээр байрт лигийг үргэлжлүүлж байна.
Грекийн хөлбөмбөгийн АШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.