Шууд Chart

Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн тоглолт эхэллээ

2016-01-25 15:34:01

Австралийн Мельбурн хотноо 2016 оны анхны "Их дуулга" тэмцээний шөвгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр шигшээ тоглолт эрэгтэйчүүдийн тоглолтоор эхэлсэн. Энэ хүрээнд дэлхийн чансааны 23-т эрэмбэлэгдэж байгаа Францын теннисчин Гаэль Монфийлс /Gael Monfils/, ОХУ-ын теннисчин Андрей Куцнецов нар учраа тааран тоглолоо.

Нийт нэг цаг 49 минут үргэлжилсэн тус тоглолт, дөрвөн үеийн турш үргэлжилж, ширүүн өрсөлдөөн дунд явагдсан юм. Францын нэрт теннисчин Гаэль Монфийлс энэ өдөр өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж, өрсөлдөгчөө 7:5, 3:6, 6:3-ын харьцаатай хожсоноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм. 

2016 оны талбайн теннисийн анхны их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.

Тэмцээний нийт шагналын сан 44 сая америк доллар буюу түрүүлсэн тамирчин 3.8 сая америк долларын шагнал хүртээд зогсохгүй, өөрийн чансаанд 2000 оноог нэмж авах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн тоглолт эхэллээ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй