Шууд Chart

В.Азаренка Австралийн нээлттэй тэмцээнд тав дахь удаагаа шөвгөрлөө

2016-01-25 15:39:27

Австралийн нээлттэй тэмцээний финалын тоглолтууд өчигдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд энэ өдөр дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа Беларусын теннисчин Виктори Азаренка, Чехийн теннисчин Барбора Стрикова нар учраа таарлаа.

Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга Викториа Азаренка энэ өдөр өрсөлдөгчөө 6:2, 6:4-ийн харьцаатайгаар төвөггүйхэн буулган авсан юм. Азаренка сүүлийн таван жил тасралтгүй шигшээ тоглолтод шалгараад байна. Тэрбээр дараагийн шатанд дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа ХБНГУ-ын теннисчин Анжелика Кербертэй тоглоно. 

2016 оны талбайн теннисийн анхны их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна. Түрүүлсэн теннисчин 3.8 сая долларын мөнгөн шагнал хүртэж, чансаандаа 2000 оноо нэмнэ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Азаренка Австралийн нээлттэй тэмцээнд тав дахь удаагаа шөвгөрлөө  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй