
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 99 дэх улирал эхлээд багууд аль хэдийн 40-өөс дээш тоглолтуудыг хийгээд байна. Энэ өдөр дорнод бүсийн 12 дугаарт лигийг үргэлжлүүлж байгаа Каролина Хуррикейнс/Carolina Hurricans/, өрнөд бүсийн мөн 12 дугаарт лигийг үргэлжлүүлж байгаа Калгари Флэймс/Calgary Flames/ багууд учраа тааран тоглосон. Нийтдээ долоон шайб орсон энэхүү тоглолтод Калгари Флэймс баг өрсөлдөгчөө 5:2-ийн харьцаатай буулган авчээ.
Тоглолтын нэгдүгээр үеийн 2, 17 дахь минутад талбайн эзэн багаас Виктор Рааск, Элиас Лийндхолм нар эсрэг багтаа дараалан шайб оруулсанаар тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн. Харин тоглолтын хоёр дугаар үеийн хоёр дахь минутад, "Каролина Хуррикейнс" багийн Канад довтлогч Крис Верстеег эсрэг багийн хаалганд ахин шайбыг оруулсанаар, тоглолтын тооны харьцааг 3:0 болгон хошуучилж эхэлсэн юм.
Тоглолтын 11 дэх минутанд "Калгари Флеймс" багаас Жири Хаадлер шайб оруулсанаар, тоглолтын тооны харьцааг 3:1 болгож, энэ үе өндөрлөсөн. Шийдвэрлэх гуравдугаар үеийн тав дахь минутад, "Калгари Флеймс" багаас Канад залуу Жо Коолборн ахин нэг шайбыг эсрэг багтаа оруулсанаар тоглолтын тооны харьцааг 3:2 болгож, ойртуулаад байсан.
Гэвч, талбайн эзэд дахин хоёр гоол нэмж 5:2 харьцаагаар хожлын болзлоо хангасан юм. Ингэснээр тус баг нийт 50 тоглолт хийгээд байгаагаас 22 хожил, 20 хожигдолтойгоор дорнод бүсийн 12 дугаарт лигийг үргэлжлүүлж байна. Харин "Калгари Флеймс" багийн хувьд нийт 46 тоглолт хийгээд байгаагаас, 21 хожил, 22 хожигдолтойгоор өрнөд бүсийн 12 дугаарт лигийг үргэлжлүүлж байна.
NHL-ийн 99 дэх улирал үргэлжилж байна | ||
Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.