
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр манай улсад нэг тэрбум ам.долларын зээл олгох боломжтойг мэдэгдсэн. Энэтхэгийн Эксим банк чадавхийг сайжруулах болон ур чадварыг дамжуулах, худалдаа болон дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд зээл олгодог бодлого баримталдаг байна.
Манай улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус улсын Гадаад хэргийн яам, Экзим банкны төлөөлөлтэй уулзаж, зээлийн ерөнхий нөхцөлийн тохиролцоонд хүрснээр хүнд үйлдвэрлэл, дэд бүтэц, усан хангамж, санхүү, барилга, аялал жуулчлал зэрэг зургаан салбарт 50 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй төслүүдийг санхүүжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулж нийт 63 төслийн саналыг холбогдох яамд болон аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкаар дамжуулан ирүүлсэн байна.
Энэтхэгийн Экзим банкнаас 1 тэрбум ам.долларын зээл авна | ||
Үзсэн: 1694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.