Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-02 10:46:53

Гуравдугаар сарын 2-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тойм


"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхгүй", "Зориуд үлдээсэн цоорхой", "Н.Энхбаяр АТГ-т дуудагдсан ч очихгүй байна", "Булган шуба хулгайлсан Монголчуудыг хилийн ойролцоо баривчилжээ" зэргийг онцолсон байна.

"Өдрийн сонин"-ы энэ өдрийн дугаараас "АСЕМ-ын үеэр мянга гаруй сэтгүүлч манай улсыг дэлхийд сурталчилна", "Ш.Түвдэндорж: Жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэлийн тойрогт нэмэх боломжтой" зэргийг унших боломжтой.

"Зууны мэдээ" сониноос "Угшил нэгтэй намууд Эх орончдын өдрийн баярыг хамт тэмдэглэв", "Одонгийн мөнгийг энэ долоо хоногт олгоно", "Засаглалын өөр хувилбарыг туршаад үзье", "Аймаг, дүүрэг сумын наадмыг долоодугаар сарын 15-25-нд тэмдэглэнэ" зэргийг уншаарай.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Ирэх сонгуульд чимээ өгсөн ойн баяр", "Их тэнгэрийн дараагийн нүүдэл хийгээд цэц", "Газрын тосны ханш өсөх хандлагатай байна" зэргийг унших боломжтой юм.

"Засгийн газрын мэдээ" сонин өнөөдрийн дугаартаа "Бүтээн байгуулалтын тов наашлав", "Мал аж ахуйн экспортын боломж", "АСЕМ-ын үеэр нэн яаралтай бус зорчих урсгалыг хязгаарлана" зэргийг онцолсон байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй