Шууд Chart

Өмнөговь аймгийн нийт нутгийн 50 хувь нь цас ихтэй байна

2016-03-03 12:46:23

Өмнөговь аймгийн нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өнөөдрийн байдлаар 30 багийн нутагт цас ихтэй, цаг хүндэрч мэдэхээр болжээ. Цас ихтэй газар 12 сумын 1200 орчим малчин өрхийн 484.1 мянган толгой мал хаваржиж байна.

Алслагдсан нутагт бага насны хүүхэд болон жирэмсэн эх 300 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 100 орчим, нэн ядуу өрх 50 орчим бий. Сумын Засаг дарга нарын аюулгүй нөөцийн өвс багассан, цаг хүндэрсэн Хүрмэн, Ханхонгор, Баян-Овоо, Номгон сум тэжээлийн нөөцгүй болоод байна гэж Өмнөговь аймгийн Онцгой  байдлын хэлтсээс мэдээлж байна. Цас ихтэй газрын нэг Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг дарга Н.Бадамсүрэн ийн ярьж байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өмнөговь аймгийн нийт нутгийн 50 хувь нь цас ихтэй байна  
Үзсэн: 2274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2016-03-03 15:27
omnogoviinhon 5 molgoi, outolgoigoos oron nutgiin tatvaraar olon saya $ avch, nutgiin irgeddee taraadag, tejeel baival hudaldaj avah asuudal bish
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-03 14:55
тийм л хүнд байгаа юм бол тэмээний баяр гэж солиорох хэрэг юу байнаа, ер нь их хурд, тэмээний, мөсний гээд яасан олон баяр хийж байна аа, төрийн албан хаагчид төрийн ажил хийхгүй баярын ажлын хэсэг гээд л завгүй амьтад байх юм, тэдний буруу ч юу байхав, энэ сонгууль угтсан, хэнд ч хэрэггүй олон баярыг өөгшүүлээд байгаа улс төрчдийг яах вэ

Бидэнтэй нэгдээрэй