Шууд Chart

Алдарт эхийн одонт "Мянган ээж"-ийн чуулган 10 дахь жилдээ боллоо

2016-03-08 14:03:03

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт 1000 ээж Соёлын төв өргөөнд чууллаа. Чуулганыг 10 дахь жилдээ “Алдарт Эхийн Одонт Ээжүүдийн холбоо”-ноос зохион байгуулж байна.

Энэ уулзалтад эх орны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс ээжүүдийн төлөөлөл оролцдог. Тэгвэл энэ удаагийн онцлог нь хамгийн олон хүүхэд өсгөж төрүүлсэн ээжүүдээс эхлээд, хамгийн олон хүүхэдтэй залуу ээж, хамгийн өндөр настай ээж, олон салбарын тэргүүн болсон ээж, Улаанбаатар хотод анх удаа хөл тавьсан ээж гээд онцлог бүхий монгол эхчүүд хуран цугласан байлаа. 

Тэд энэ өдөр тулгамдсан асуудлаа хэлэлцэж, монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн нэн тэргүүнд тавигдах асуудлуудыг Монгол улсын Ерөнхийлөгчид уламжилж, урлагийн тоглолт, баярын хөтөлбөрт оролцоод байгаа юм. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Өнгөрсөн урт хугацаанд УИХ-аар хэлэлцсэн эхчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлтэй холбоотой гурван ч хуулийг эцэслэн баталж чадлаа. Энэ зохицуулалтын хүрээнд манай эхчүүд сургуулийн өмнөх боловсролыг хүүхдүүддээ хүртээмжтэй олгоход айх зүйлгүй болсон, гэр бүл хамгаалалын эрхзүйн орчинг сайтар бүрдүүлж чадлаа... " хэмээн чуулганы төгсгөлд онцолсон юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Алдарт эхийн одонт "Мянган ээж"-ийн чуулган 10 дахь жилдээ боллоо  
Үзсэн: 2173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй