Шууд Chart

Одонтой эхчүүд Ерөнхийлөгчид төрсөн өдрийн цэцэг барилаа

2016-03-08 14:36:51

Өнөөдөр 10 дахь жилдээ болж буй Одонтой эхчүүдийн чуулганы үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрсөн өдрийнхөө талаар дурсан ярилаа. Тэрбээр "Уг нь өнөөдөр миний төрсөн өдөр. Гэхдээ миний албан ёсны бичиг баримт дээр гуравдугаар сарын 30 гэж байдаг. Учир нь аав минь гурван сарын 30-нд сум орж л дээ" хэмээн чуулганд оролцогч эхчүүдийг инээлгэсэн юм. 

Тэрбээр 1963 оны 3 дугаар сарын найманд Зэрэг сумын төв эмнэлэгт Цахиа, Хонинхүү нарын найм дахь хүүхэд болон төрсөн ба тухайн өдөр сумын эмнэлэгт хоёр эх амаржиж байжээ.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Одонтой эхчүүд Ерөнхийлөгчид төрсөн өдрийн цэцэг барилаа  
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-09 10:33
Хэдийгээр Эба байнга худлаа ярьдаг ч гэсэн энэ бол харин үнэн байх үндэстэй тэр үеийн /1950-1960 оны/ хөдөөний бид чинь 1-2 сар хүүхдээ бүртггүлэхгүй байж байгаад албаны хүн ирээд торгоно гэхээр нь нутгийн хүү чи ирсэн өдрөөрөө бүртгэчих гэж гуйгаад л бүртгүүлдэг байлаа, тэр ч байтугай төрсөн өдрийг нарийн мэдэх ч үгүй хаврын эхэн сар, дунд сар, адаг сар, мал төллөж л байсан юмдаг гэх мэтээр авна шүүдээ
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2016-03-08 19:22
худлаа байх даа

Бидэнтэй нэгдээрэй