Шууд Chart

Хүндийг өргөлтийн УАШТ Сүхбаатар аймагт болно

2016-03-10 17:33:26

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-13-нд Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Тэмцээнийг Эрүүл мэнд, спортын яам, БТС-ын хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн БТСГ хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээн хүндийг өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, ирэх Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршино. Тэмцээн олон улсын хүндийг өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох бөгөөд нэг баг 15 тамирчинтай байна. Мөн нэг багаас тухайн жинд хоёр тамирчин орох юм.

Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчдийн болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн нь энэ юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хүндийг өргөлтийн УАШТ Сүхбаатар аймагт болно   
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй