Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-11 10:48:42

Гуравдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тойм


"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Ахиад л ажилгүй", "Хоолойгоо эмчлүүлэхгүй хүндрүүлбэл бусдын бөөрийг гуйхад хүрдэг", "Нүүдэл", "Эрдэм-транс компанийн жолооч мөнгөний хайрцгаа тонож байгаад баригджээ" зэргийг онцлон нийтэлсэн байна.

"Өдрийн сонин"-д "Хөршийнхөө хаалгыг таглаж хана босгожээ", "АНУ-ын иргэн Ч.Ганбат нь Монгол Улсын таван гадаад паспорттой болох нь тогтоогджээ", "С.Одонтуяа: Гамшгийн нөхцөл байдал үүссэн бол тухайн хүүхдийг Засаг дарга хамгаалалтдаа авна" зэргийг онцолжээ.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Ж.Батмөнх агсны 90 насны ойд хүндэтгэл үзүүллээ", "Сонгуулийн өмнөх АН-ыг гэтсэн эрсдэл", "Монголын анхны хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө" зэргийг унших боломжтой.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "Казино Клубынхан", "Л.Гансүх нарыг шүүх хугацааг хойшлуулав", "М.Болормаа: Улс төр нийгмийн бүх асуудалд жендэрийн дүн шинжилгээ хэрэгтэй", "Автобусны жолооч тасалбарын мөнгө хулгайлжээ"  зэргийг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сониноос "Хамт өгөөж хүртэх боломж", "Нэгдэл эвслээр солигдохын учир", "Дахин барилгажуулах хоёр компанийн эрхийг цуцлахаар болов", "Газрын тосны үнэ өсгөсөн шатахууны эрэлт" зэргийг уншаарай.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй