Шууд Chart

Хэрэглэгчийн хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн хурал боллоо

2016-03-16 13:20:00

Монгол Улсад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн баярыг анх удаа цохон тэмдэглэж байна. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын төлөөлөл баярын хурал зохион байгуулж, ололт амжилтаа дүгнэлээ.

Ардчилсан хувьсгалтай нас чацуу буюу тэртээ 1990 оны намар “Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг” нэртэй олон нийтэд үйлчилдэг Төрийн бус байгууллага байгуулагдаж байсан нь өнөөгийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын үндэс суурь болжээ. Ингэснээр улс орны хэмжээнд өнөөг хүртэл хэрэглэгчийн асуудлыг бүтэн 25 жилийн турш төр, хувийн хэвшлийнхэн хамтран бэхжүүлж ирсэн байна. Баярын хурлын үеэр хэрэглэгчийн эрхийг хамгаалахад цаашид гурван зүйл дээр анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар онцоллоо.  

Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг нэг зорилгын дагуу тэмдэглэж, тухайн асуудал руу дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байхыг эрмэлздэг байна. Энэ ч үүднээс өнөөдөр нийт гишүүдтэйгээ хамтран антибиотик, эм бэлдмэлийн зохисгүй хэрэглээнээс татгалзах үйлсэд бүхий л бололцоогоороо ажиллахыг уриалж байлаа.

“Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Монгол Улсын бүх аймаг, сумдад Орон нутгийн нийгэмлэгүүдийг байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн хуралд 21 аймгийн төлөөлөгчид уригдсан юм. Энэ дунд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл хэрэгт анхнаас нь оролцож байсан гишүүд ч байлаа.

Мөн энэ үеэр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төр, хувийн хэвшлийнхнээс гавьяа зүтгэлтэй ажиллаж байгаа хүмүүст салбарын шагналыг гардууллаа. Тэд хамтран Монгол Улсынхаа 3 сая гаруй иргэнд энэ жил хүрч ажиллана хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн юм. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хэрэглэгчийн хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн хурал боллоо   
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй