Шууд Chart

Манай улс эдийн засгийн гадаад бодлогыг түлхүү хэрэгжүүлнэ

2016-03-18 14:43:10

Ардчилсан намын бодлогын зөвлөл байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаанд 12 салбарын бодлого, ажлын хэрэгжилт, цаашдын асуудлыг хэлэлцээд байна. Энэ хүрээнд Гадаад хэргийн сайд хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ салбарт явуулж байгаа төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлын талаар санал бодлоо солилцсон юм. 2012-2016 онд Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр томоохон үр дүнд хүрсэн байна.

Цоо шинэ гадаад бодлого гэж байхгүй. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад зорьсон байна. Гадаад бодлогыг “нэг цонхоор” харсан, эдийн засгийн таатай орчин бүрдүүлсэн гадаад харилцааг хөгжүүлж эхэлсэн болохыг салбарын сайд уулзалтын үеэр онцоллоо. 

Манай улс Хөдөө аж ахуйн болоод уул уурхайн бүтээгдэхүүний хосолсон экспортыг нэмэгдүүлэх чиглэлд гадаад бодлого хэрэгжүүлнэ. Үүний гол хөшүүрэг төмөр зам, өөрийн болон бусад улс орны нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа гэлээ. Эдгээр салбарт Бодлогын тогтвортой байдлыг хангаж ажиллахыг эрмэлзэж байна.

Монгол Улс хоёр хөрш их гүрэнтэйгээ ижил тэгш байр сууриас харилцаж, Олон улстай гуравдагч хөршийн харилцааг бэхжүүлсээр ирсэн. Нэг хэсэг манай улс гадаад бодлогын нэгдмэл чанараа гээж, гадаад улс орнуудтай нэгдсэн бодлогогүйгээр харилцаж байсныг хууль эрхзүйн шинэчлэлээр өөрчилж чаджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай улс эдийн засгийн гадаад бодлогыг түлхүү хэрэгжүүлнэ  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй