Шууд Chart

17 мянган өрхийн амьжиргаанд эерэг нөлөө гарчээ 

2016-03-23 12:01:56

Өрхийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр хэрэгжиж дүнгээ гаргажээ. 55 мянган өрхөд хүрч ажилласны 17 мянган өрхийн амьжиргаанд эерэг нөлөө гарсан байна. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх зорилгоор дараагийн шатыг эхлүүлж илүү олон айл өрхийн амьжиргаа, амьдралыг дээшлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Засгийн газраас хөтөлбөрийг баталж 2012-2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Ингэхдээ нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрх, иргэдэд хүрч ажиллах зорилт тавьжээ. Жил бүр 15 мянган өрхөд хүрч ажиллахад нийт 55 мянган өрхийг хөтөлбөрт хамруулж чадсан байна. Ингэж ажиллахад эхний 2.3 жилд нь иргэд төдийлөн ойлголт муу байсан ч сүүлийн жилд хандах хандлага нь өөрчлөгджээ. 

НҮБ 2030 он гэхэд дэлхий нийтээрээ ядуурлаас гарах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнтэй ижил хөтөлбөр эхний үе шат хэрэгжиж дууслаа. Дараагийн үе шат болгож “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөр” боловсруулсан. Хэрэгжүүлэх арга ажиллагаа хэвийн явагдаж 1500 орчим нийгмийн ажилтан оролцож ажиллах юм байна.

Иргэн, өрхөд хүрч ажиллахад хөрөнгө санхүү шаардлагатай. Үүнд шийдэл болгож хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолд Улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгийг тусгахыг заажээ. Мөн гадаадын зээл тусламжид хамруулан санхүүжүүлэхийг тусгасан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

17 мянган өрхийн амьжиргаанд эерэг нөлөө гарчээ   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй