Шууд Chart

"Төв Ургац" улирлыг амжилтаараа тэргүүлж байна

2016-03-24 16:01:55

Улирлыг амжилтаараа тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон “Төв Ургац” энэ удаагийн тоглолтдоо төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Тэдний гол тоглогч болох К.Жонес, Режис, Ц.Ганболд, Д.Мөнхтөр сэлгээнд суужээ. Харин эсрэгээрээ "Ирвэсүүд"-д хожил чухал учир үндсэн тоглогчдоо тоглолтын эхнээс л талбайд гаргасан юм.

Улмаар нэгдүгээр үед Т.Санчир тэргүүтэй “Ирвэсүүд”-ийн залуус сайн тоглолтоо үзүүлэн 26:18-аар илүүрхэв. Хоёрдугаар үед “Ирвэсүүд” тэргүүллээ улам баталгаажуулан 12 оноо болголоо. Эхний хагаст Т.Санчир сайн тоглож 17 оноо авсан бол “Төв Ургац”-аас Д.Дэлгэрням, Тамжид нар үүргээ сайн биелүүлсэн. 

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Ирвэсүүд” Т.Санчирыг суулган Брьювер, Цэвэлдорж, Дорж-Арилд, Эрдэнэдалай, Андерсон гэсэн тавтыг гаргасан нь маш зөв шийдвэр байлаа. Дөрөвдүгээр үеийн эхнээс “Ирвэсүүд”-ийн хамгаалалт төгс, ажиллаж, довтолгоо тун чанартай явж байв.

Улмаар тэд өрсөлдөгчөө 119:89-өөр буулган авч, улирлын 11 дэх хожлоо авлаа. Тус тоглолтод Андерсон 24, Брьювер 21, Т.Санчир 20, Дорж-Арилд 18, Цэвэлдорж 14 оноо тус тус авчээ. Харин “Төв Ургац”-аас Тамжид 19, Жонес 14, Д.Дэлгэрням 11 оноо тус тус авсан юм. “Ирвэсүүд” улирлын сүүлийн тоглолтоо маргааш “Харцага”-тай хийх бол “Төв Ургац”, “Дархан Гарьд”-тай нүүр тулна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Төв Ургац" улирлыг амжилтаараа тэргүүлж байна  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй