Шууд Chart

"АСЕМ-ын загвар чуулган"-д оюутнууд түлхүү оролцоно 

2016-03-28 13:15:49

Манай улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд болох дагалдах 9 хурлын нэг нь Улаанбаатар хотноо долоодугаар сард зохион байгуулагдах “АСЕМ-ын Загвар чуулган-2016” юм.

Өмнөх жилүүдэд зохиогдсон АСЕМ-ын загвар чуулганд  АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгч гишүүд,  сайд нар, мөн АСЕМ-ын гишүүн орны их сургуулийн багш, мэргэжилтэн, оюутнууд оролцсоор ирсэн байна. 

Тэгвэл энэ удаад Их, дээд сургуулийн оюутнуудыг түлхүү хамруулахаар бүртгэл эхэлжээ. Загвар хуралдаан нь хоёр үе шаттай болно. Эхлээд оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь үндсэн хуралдаан болж, нүүр тулан ярилцах, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиох юм. 

Мөн гурван тулгуур сэдэв болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлууд дээр төвлөрсөн дэд хуралдаан, семинар, хоёр талт уулзалт зэргээс бүрдэнэ. АСЕМ-ын гишүүн улсууд хооронд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах ажил зохиогдох юм.

АСЕМ-ын загвар чуулганы гол үр дүн нь оролцогчдын хэлэлцүүлгээс бүрдсэн Даргын мэдэгдэлийг гаргах ба энэ нь АСЕМ-ын стратегийн чиглэл, ач холбогдлыг төлөвлөж, 11 дүгээр АСЕМ-ын Дээд түвшний уулзалт (АСЕМ11)-ын үеэр танилцуулагдахад оршино.

Сонирхсон их, дээд сургууль, оюутнууд Монголын Залуучуудын Холбооны “АСЕМ-ын Загвар чуулган-2016” зохион байгуулах ажлын хэсэгт очиж, ирэх 31-ний өдрийг дуустал бүртгэж байна. Цахим бүртгэл болон мэдээллийг  http://www.myf.mn/n/rbmo холбоосоор авах боломжтой.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"АСЕМ-ын загвар чуулган"-д оюутнууд түлхүү оролцоно   
Үзсэн: 1592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй