
NBA-гийн талбайд өчигдөр болсон 10 тоглолтоос хамгийн олон онооны зөрүүтэй тоглолт нь "Юта Жазз", "Лос Анжелес Лейкэрс" багийн хооронд болов.
Энэ өдөр "Юта Жазз" өөрийн талбайдаа "Лейкэрс"-ийг нэгдүгээр үед 37:64 харьцаагаар давамгайлаад байсан. Улмаар тоглолтын сүүлийн хагаст онооны зөрүүг холдуулж, 75:123 харьцаагаар буюу 48 онооны зөрүүгээр хожигдсон юм.
Энэ нь "Лейкэрс" багийнхаа түүхэн дэх хамгийн муу амжилтыг давтсан үзүүлэлт болов. Өмнө нь тэд 2014 оны гуравдугаар сард "ЛА Клипперс" багт 142:94 харьцаатай хожигдож байжээ. Мөн улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд буй Коби Брайнт өөрийн замналд хамгийн олон оноогоор хожигджээ.
Тус тоглолтод Рооди Хүүд 30 оноог авч багаа тэргүүлсэн бөгөөд эсрэг багаас Луй Уйлмас 16 оноо авчээ.
"Лейкэрс" 48 онооны зөрүүтэй хожигджээ | ||
Үзсэн: 1679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.