Шууд Chart

Эвслийн бүлэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд завсарлага авлаа

2016-04-27 10:34:48

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/  асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэхээр байсан. Гэвч Үндсэн хуулийн цэц болон байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа "Шударга ёс" эвслийн бүлгээс энэ асуудлаар завсарлага авахаа мэдэгдэв. Тодруулбал,  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ асуудлыг эхлээд бүлгээр хэлэлцэх ёстой гэлээ. Тэрбээр энэ талаар “Өчигдөр орой бүлгийн хурлыг зарласан ч ирц бүрдээгүй. Бид энэ асуудлаар санал нэгдэх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.

Гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд намууд нэр дэвшигчдээ зарлах хугацаа дөхсөн ийм үед удаан хугацааны завсарлага өгч болохгүй байна. Тиймээс "Шударга ёс" эвслийн бүлэг асуудлаа яаралтай хэлэлцээд, амжвал үдээс хойш орж ирээрэй гэлээ.

Ингэсгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд "Шударга ёс" эвслийн бүлэг түр завсарлага авлаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Эвслийн бүлэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд завсарлага авлаа  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй