Шууд Chart

Шилжилт хөдөлгөөн дуусахад хоёр хоног дутуу байна

2016-04-28 10:56:34

Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.  Ирэх зургаадугаар сарын 29-нд болох сонгуультай холбоотойгоор энэ сарын 30-наар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм.

Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатайг сануулж байна.

Үүнээс гадна сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургаадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандах юм.

Мөн хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг Улсын бүртгэл, статистикийн газраас анхааруулж байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Шилжилт хөдөлгөөн дуусахад хоёр хоног дутуу байна  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй