Шууд Chart

Түрээсийн орон сууцны сугалаа 14 цагт эхэлнэ

2016-04-28 11:49:55

Төрийн орон сууцны корпорациас нийслэл хотод түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг долоон ангиллаар өнгөрсөн сард бүртгэсэн. Бүртгэлд нийт 2400 гаруй иргэн хамрагдсан бөгөөд шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэний тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон. Харин уг цахим сугалаа өнөөдөр 14:00 цагт Автотээврийн үндэсний төвд болох гэж байна.

Сугалааг ил тод, шударга байлгах зорилгоор ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын Яам, ТОСК болон бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг оролцуулан явуулах аж.

Мөн сугалаагаар орон сууцанд амьдрах эрхтэй болсон иргэдийн нэрсийг ТОСК-ийн албан ёсны вэб сайтад байршуулах юм.

Д/д

 

 

Ангилал

 

Бүртгэлд хамрагдсан нийт хүний тоо

 

Журмын шаардлага хангасан хүний тоо

Түрээсийн орон сууцанд хамрагдах квот

 

Бүртгэл явагдсан өдөр

1

Ахмад настан

1130

544

55

3-р сарын 21, 22

2

Залуу гэр бүл

493

175

70

3-р сарын 23, 24

3

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад

 

658

 

416

 

105

 

3-р сарын 25, 28

4

 

Төрийн албан хаагч

 

 

 

598

 

187

 

53

 

 

 

3-р сарын 29

5

Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх”

 

11

 

17

6

Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй

 

 

480

5

35

 

 

3-р сарын 30

4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх

18

7

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

 

 

Нэмж мэдээлэхэд, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээд нийслэлд “Буянт-Ухаа 2” хороололд 350 орон сууцыг иргэдэд түрээслүүлнэ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Түрээсийн орон сууцны сугалаа 14 цагт эхэлнэ  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй