Шууд Chart

Эвслийн бүлгийг яаралтай хуралдахыг санууллаа

2016-04-28 12:14:27

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг эхлээд саналаа нэгтгэх ёстой хэмээн завсарлага авсан.

Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үед зарим гишүүн “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр авсан завсарлага нь дууссан эсэх талаар тодруулахад “Эвслийн бүлэг хуралдаагүй. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэнэ” гэдгийг  бүлгээ төлөөлж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэллээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд бүлгээ яаралтай хуралдуулж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг дахин сануулав.

Нийтэлсэн: О.Энхмаа

Эвслийн бүлгийг яаралтай хуралдахыг санууллаа  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй