Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-04-29 10:13:02

Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна. 

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Нам, эвслүүд сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж байна”, “Том, жижиг тойргийн аль нь вэ”, “Н.Энхбаяр: Намайг оролцуулахгүй бол ардчилсан сонгууль болохгүй”, “Хоёр андын хоорондуур хохилзсон салхи сийгэж байна”, “Ц.Даваасүрэн: МАН шинэчлэгдэж байна” зэрэг ярилцлага, сурвалжлагыг онцолсон байна.

"Зууны мэдээ" сониноос “МАХН сонгуульд дангаараа оролцоно”, “Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ойг тэмдэглэв”, “Цэцийн дүгнэлттэй холбоотой ажлын хэсэг байгуулжээ”, “Бүртгэл аудитын хөгжил бидний амьдралд” зэрэг мэдээ, сурвалжлага болон Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн “Бид Чингис хааны зарчмуудын эсрэг явж байна” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтэлжээ.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Намын жирийн гишүүний хувьд томдсон асуудал байна”, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномын “Үүрэггүй эрх, хариуцлагагүй ардчилал хамгийн хортой” гэсэн гарчигтай ярилцлагууд болон “Сургууль, сурагч бүр зөөврийн компьютерийн лабораторитой болжээ”, “Генерал цолыг эх орондоо тангараг өргөсөн эр хүн бүр мөрөөддөг” зэрэг сурвалжлагыг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сониноос “ААН-ийн тооллого маргааш дуусна”, “Амь амиа бодоорой”, “Хөрөнгө оруулагчдад илүү сайн орчныг санал болгох хэрэгтэй”, “Шинэ хуулиар эмнэлэгийн дарга нарыг улс төрийн томилгоогоор тавихгүй” зэрэг мэдээ, материалыг уншаарай.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй