Шууд Chart

ЧУУЛГАН: МҮАН-ыг 14 цаг гэхэд хуралдсан байхыг даалгав

2016-04-29 10:37:55

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэх хүсэлтэй байгаагаа гишүүд хэлсэн юм. Тухайлбал, Л.Цог гишүүн сонгууль дөхсөн энэ үед цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэхгүй бол сонгуулийн бэлтгэл ажил замбараагүй болох нь гэсэн юм. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх талаар гишүүдээс горимын санал хураах хүсэлтэй байна гэлээ.

Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эвслийн бүлэг завсарлагаа хурдан дуусгахгүй бол Үндсэн хуулийн цэцийг хэлэлцэж амжихгүй боллоо гэсэн.

Харин З.Баянсэлэнгэ гишүүн “Бид сонгуулийн өмнө хүндрэлтэй байдал үүсгэх гээгүй. Хуулийнхаа дагуу завсарлага авсан. Хэрэв өнөөдөр УИХ-д горимын санал хураана гэвэл хуулиа зөрчөөд л явах болох нь. Үндсэн хууль хоёр өөр шийдвэр гаргачихаад байхад үүнийг нь хурдан хэлэлцье гээд байгаа бол хууль бус болно. Тэгэхээр Н.Батцэрэг даргыг МҮАН-ын бүлгээ хуралдтал завсарлагаа хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байна” гэсэн.

Харин УИХ-ын дарга “З.Энхболд МҮАН-д 14:00 цаг хүртэл завсарлага өгье. Энэ хооронд бүлгээ хуралдуулаад ороод ирэг. Үдээс хойш цэцийн дүгнэлтээ хэлэлцээд явъя” гэлээ. Ингэснээр үдээс хойш 14:00 цагаас Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр болж байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

ЧУУЛГАН: МҮАН-ыг 14 цаг гэхэд хуралдсан байхыг даалгав  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй