Шууд Chart

Монголын 5400 иргэн гадаадын иргэдтэй гэр бүл болжээ

2016-04-29 10:59:34

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Иргэний харьяаллын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 59 мянган иргэн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан судалгаа байдаг. Түүнчлэн давхар харьяалалтай 16 мянга орчим иргэн байгаа юм. Тиймээс давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх, иргэнээ алддаг бус авч үлддэг эрх зүйн зохицуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Я.Содбаатар гишүүн өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын хэдэн хүн Хятадын иргэнтэй гэр бүл болсон талаар асуусан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлснээр 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл манай улсаас 5400 иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсон байна. Үүнээс  3700 иргэн Өмнөд Солонгос улсын иргэнтэй, 360 иргэн Хятад улсын иргэнтэй, 380 иргэн Япон улсын иргэнтэй гэр бүл болжээ.

Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон иргэдийг манай улсаас гадаадын иргэнтэй гэрлэсэн нийт хүмүүстэй харьцуулахад зургаан хувь байгаа аж.

Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд тусгасан хөх үнэмлэхийн талаар асууж байлаа. Хуулийн төсөлд тусгасан хөх үнэмлэхийг гарал үүсэл нэг, төрийн хэл бичгийн мэдлэгтэй Монгол үндэстэн, угсаатнуудад өгөхөөр заасан байгаа. Түүнчлэн манай улсад нэн шаардлагатай шинжлэх ухаан техник, технологийг эзэмшсэн урлаг, спортын авьяастан болон онцгой шаардлагатай чадвар бүхий хүнд олгохоор заасан байгаа юм. Хөх үнэмлэх авсан иргэн манай улсад таван жилийн хугацаагаар амьдарч болох бөгөөд нэмж 10 жилийн хугацаагаар сунгаж болох аж. Ж.Батзандан гишүүн энэхүү хөх үнэмлэх олгох зохицуулалтыг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Тэрбээр “Эзэн Чингис хааны үеэс л хөх Гэрэгэг ашигладаг байсан. Одоо хөх үнэмлэхийг ашиглаж байгаа нь зөв. Монголд ирээд хүүхдийн эмнэлэг барьж байгаа гэгээнтэнд, энэ мэт Монголыг гэсэн сэтгэлтэй хүмүүст энэ үнэмлэхийг олгож байх хэрэгтэй” гэсэн юм.

Хуралдаан үргэлжилж байна.

Нэмж мэдээлэхэд, өнөөдөр чуулганы хуралдаанаар 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын 5400 иргэн гадаадын иргэдтэй гэр бүл болжээ  
Үзсэн: 2563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-29 11:59
ГАДААДЫН ИРГЭНТЭЙ СУУСАН ХҮМҮҮС ИХЭВЧЛЭН ЭМЭГТЭЙЧҮҮД БИЗ. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХЭЛЭХЭД ТА НАР ХЯТАД ЯПОН СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БОЛ ТЭР ХЯТАД СОЛОНГОС ЯПОНД ОЧИЖ АМЬДАР ЦӨӨХӨН ХҮН АМТАЙ МАНАЙ УЛСАД АЮУЛЫН ХАРАНГА ДЭГДЭЖ БАЙНА. БИ ЛАВ ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТАГ ДЭЭР ХУЖААГИЙН СОЛОНГОС ЯПОНЫ ЭРЛИЙЗ ХҮҮХДҮҮДИЙГ ХАРМААРГҮЙ БАЙНА. СЭЖИГ ХҮРЧИХЛЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй