Шууд Chart

З.Энхболд: Бид сонгуульд олонхийн санал авна гэдэгт итгэлтэй байна

2016-04-29 13:04:43

Ардчилсан нам өнөөдөр СЕХ-нд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Үүнийхээ дараа АН-ын дарга З.Энхболд болон зарим гишүүд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр намын дарга З.Энхболд “Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай, орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллалаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно. Бид сонгуульд амжилттай оролцож ард түмнээсээ олонхийн санал авна гэдэгт итгэж байгаа” гэлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд: Бид сонгуульд олонхийн санал авна гэдэгт итгэлтэй байна  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-05-01 13:52
их санаатай шулам царайтай новшууд вэ ардчилсан нам үсрээд л хоёр суудал авна ардын нам бас хоёр үлдсэн нь бусад намууд
124.158.125.xxx [124.158.125.xxx] 2016-04-30 15:26
Bitgii seruun zuudelj serj mart za uy!!!!!!! Bogs doloogchdiin ham..

Бидэнтэй нэгдээрэй