Шууд Chart

МАХН 10 жилийн төлөвлөгөө боловсруулжээ

2016-04-29 13:16:13

Сонгуульд дангаараа оролцохоор шийдсэн МАХН өнөөдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.

МАХН-ынхан энэ удаагийн сонгуульд “Хөгжлийн их хөтөлбөр” нэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд намууд мөрийн хөтөлбөрөө дөрөв, дөрвөн жилээр боловсруулж, засгийн эрх барьсан үедээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ч энэ улс орны хэмжээг хамарсан бодитой үр дүн авчрахгүй байна гэж МАХН-ынхан үзсэн байна. Тиймээс улс эх орноо хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө боловсруулсан талаар МАХН-ын удирдлагууд хэллээ.

Түүнчлэн Хөгжлийн их хөтөлбөрт инновацид суурилсан томоохон хэмжээний найман суурин газар бий болгох, бүх иргэдийг түрээсийн зарчмаар орон сууцжуулах, их, дээд боловсролыг төрөөс санххүүжүүлдэг байх гэх мэт төлөвлөгөө орсон байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

МАХН 10 жилийн төлөвлөгөө боловсруулжээ  
Үзсэн: 3371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-05-02 11:49
Дэмжиж байна үнэхээр боломжит гарт баригдах нүдэнд үзэгдэх Мөрийн хөтөлбөр юм байна Энэ хүн өртэй улсын өрийг байхгүй бологсон дахиад 2012 онд гарсан бол хөгжүүлэх ч байсныг хэн мэдлээдээ
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-05-01 22:20
Дэмжиж байна.... дов жалганы хэрүүл хийхээ больсон дээрээ МОНГОЛЫН АРД ТҮМЭН
166.137.240.xxx [76.21.141.xxx] 2016-04-30 11:26
Kkk ene odoo bolimoor yum,heden hugchuuleer ugui mon togloh yum daa.
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-04-29 21:19
Abilgagchaar ufi

Бидэнтэй нэгдээрэй