Шууд Chart

АН-ын бүлгийн хурал хойшиллоо

2016-05-02 11:48:12

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Монгол Ардын намын бүлэг ээлжит хуралдаанаа хийдэг. Хуваарийн дагуу АН-ын бүлэг хуралдаанаа хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар Цэцийн дүгнэлтээс гадна Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл хэлэлцэж байгаа аж.

Харин “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын бүлгийн хурал хойшиллоо  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй