Шууд Chart

Ч.Улаан: Д.Тэрбишдагва бид хоёр МАН, МАХН-ыг эвсэхийн төлөө тууштай явж байгаа

2016-05-02 15:39:57

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүнээс гарах болсон гэдгээ өчигдөр өөрийн твиттер хуудсанд бичсэн. Тодруулбал тэрбээр, “Миний бие "Шударга ёс" бүлгийн гишүүнээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүү-д мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай” гэсэн юм.

Харин эвслийн бүлгийн дарга О.Баасанхүүгээс энэ талаар тодруулахад, “Одоогоор бүлгээс гарах ямар нэг өргөдөл ирээгүй байна” гэлээ.

Үүнээс гадна МАХН-аас Ч.Улаан гишүүн гарах болсон талаарх мэдээлэл ч мөн гараад байгаа. Энэ талаар Ч.Улаан гишүүнээс тодруулахад, “Одоогоор би намдаа байна. Гэхдээ цаашид яаж  ч өөрчлөгдөж болно. Урьдчилж хэлэх боломж алга. Ер нь Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр МАН, МАХН хоёрыг эвсэхийн төлөө тууштай явж байгаа. Сонгуульд аль болох саналаа хуваахгүйгээр л оролцох хэрэгтэй” гэсэн юм.

Ямартаа ч МАХН-ын дээрх хоёр гишүүн намаасаа гарч МАН-д элсэх мэдээлэл баттай гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Улаан: Д.Тэрбишдагва бид хоёр МАН, МАХН-ыг эвсэхийн төлөө тууштай явж байгаа  
Үзсэн: 1838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2016-05-03 14:14
Хоёр нүүртэй намын гишүүнээс салах хэрэгтэй. Хэрэгтэй үед нь ирж наалдчихаад хэрэггүй үед нь янз бүрийн охр найруулаад байдаг. Ер та 2 манай намд хэрэггүй. Цаг чинь дууссан.

Бидэнтэй нэгдээрэй