Шууд Chart

АТГ-ын даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ

2016-05-04 10:34:49

Дөнгөж сая Ерөнхийлөгчөөс хурандаа Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилох хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс тодруулахад “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу АТГ-ын даргыг санал болгосон” гэлээ.

Х.Энхжаргал нь  1964 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй.  Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа. Улсад 34 жил ажилласан цагдаагийн туршлагатай боловсон хүчин юм байна.   

Нэмж мэдээлэхэд, АТГ-ын дарга асан Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь УИХ-аас дэмжиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

АТГ-ын даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй