Шууд Chart

ИЗНН СЕХ-г шүүхэд өгнө

2016-05-04 15:02:55

Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.

СЕХ-ны гаргасан шийдвэртэй холбогдуулан тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр ИЗНН-ын намын дарга Ц.Ганхуяг “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөхөө мэдэгдэж байна. Бидэнд зөрчлөө засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна. Рейтинг өндөртэй байгаа манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн хүмүүсийн зохион байгуулалттай ажил байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Тус намаас гаргасан мэдэгдэлд "Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус, тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо гэж ИЗНН-аас мэдэгдэж байна” гэжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

ИЗНН СЕХ-г шүүхэд өгнө  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй