Шууд Chart

Хуванцар саваар ногооны хүлэмж барьжээ

2016-05-05 11:49:14

Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд ундааны саваар ногооны хүлэмж барьсан хүн байна. Ихэвчлэн хаягдал болдог хуванцар саваар хүлэмж хийсэн шинэ туршлагаас та бүхэнтэй хуваалцъя.  

Юмханаар юм хийж, бүтээх сэтгэлгээ Монголчууд бидэнд их бий. Тэдний нэг бол Х.Сундуйдагва юм. Тэрбээр ногооны хүлэмжээ ус, ундааны хаягдал сав ашиглан босгожээ. Уг нь хүлэмжээ гялгар уутаар барьдаг. Харин  гялгар уут нар, салхинд элэгдсээр байгаад амархан урагдчихдаг, нэг жилийн л настай байх юм гэж Х.Сундуйдагва гуай ярилаа. Тиймээс нэг босгосон хүлэмжээ хэдэн жил илүү ашиглахын тулд хуванцар саваар барих санааг бодож олсон байна. Ингээд өнгөрсөн жил 5000 орчим хуванцар сав цуглуулж, нэг сар гаруйн хугацаанд найман метрийн урттай, 4.5 метрийн өргөнтэй хүлэмжээ босгожээ.

Хүлэмжинд эхний ээлжинд туршилтаар сонгино тарьж үзсэн байна. Харин сонгино нь сайн ургаж байгаа учраас  помидор, огурцы тарихаар төлөвлөж байгаа ажээ.

Хуванцар саваар барьсан хүлэмж, гялгар уутаар барьсан хүлэмжээс ялгаатай байгаа эсэх талаар асуухад Х.Сундуйдагва “Хуванцар саваар барихаар чийгээ алдахгүй, хадгалаад байдаг сайн талтай юм байна. Мөн хүчтэй бороо орохоор ундааны саван дээр ус тогтоод тэр нь дараа нь зөөлхөн хөрсөндөө  урсаж шингээд их зүгээр юм. Тэгээд ч агаар, салхи нэвтрүүлэх нь их сайн” гэлээ.

Харин түүний гэргий З.Бямбаа “Одоо дулаарахаар нарийн ногоогоо хүлэмжиндээ тарина. Хэрэв амжилттай болж байвал ирэх жил хашаандаа дахиад ийм хүлэмж барихаар төлөвлөж байна” гэж ярилаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хуванцар саваар ногооны хүлэмж барьжээ  
Үзсэн: 9973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-23 17:09
Ямар гоё санаа вэ. Туршлага нэвтрүүлье. Байгальд хог болгож байхын оронд ингэж ашиглах хаа хаанаа тустай хэрэгтэй юм. Савнуудаа хооронд нь яаж юугаар холбож байна?
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2016-05-05 23:40
uigagui hudulmur gej ene dee mash hudulmurch humuus yum daa amjilt
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-05-05 20:57
Монголчууд бид ийм л мундаг улс шүү дээ Баяр хүргэе Улам ихийг бүтээгээрэй
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-05-05 20:52
Бусад нь үлгэр жишээ авахуйц сайн бүтээл болжээ. Мундаг байна.
175.199.148.xxx [175.199.148.xxx] 2016-05-05 20:39
Hvlemj gedeg chin narnii tysgal agaar salhi oryyldag salhivchtai baih estoi Huvantsar sav bol gylgar yytiig bodvol narnii gerel myy nevterdeg tiim bolohoor neg ih sain bish ter tysmaa nariin nogoond
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-05-05 16:54
үнэхээр сайн сэтгэсэн байна.Мундаг юм аа.Ногоо нь сайн ургаасай билээ.
139.5.217.xxx [139.5.217.xxx] 2016-05-05 16:52
Ийм л хүмүүсийг Тариланч гэж нэрлээд Тэр Урамшуулалыг нь өгч байвал таарна.
Zoljargal Sanjsuren [203.91.116.xxx] 2016-05-05 16:49
mundag yum aa yumhnaar yum hiigeed
Zoljargal Sanjsuren [203.91.116.xxx] 2016-05-05 16:47
mundag yum aa yumhnaar yum hiigeed
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-05-05 16:43
Ямар мундаг ах эгч вэ?хүмүүс ингэж л сэтгэж амьдрах хэрэгтэй.Амжилт хүсьe.
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2016-05-05 16:23
ГОЁ ГОЁ

Бидэнтэй нэгдээрэй