Шууд Chart

Үдийн цайнд хордсон хүүхдүүдийн 4 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

2016-05-05 16:10:50

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордсон талаарх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Тодруулбал, энэ сарын гуравны өдөр 61 дүгээр сургуулийн 1-3 дугаар ангийн 202 хүүхэд үдийн цай хөтөлбөрийн хүрээнд “Хаан сүү” ХХК-д үйлдвэрлэсэн нэрсний шүүс, “Алиман сар” ХХК-д үйлдвэрлэсэн нарийн боовыг иджээ. Харин дунджаар 40 минутын дараа зөвхөн 3г ангийн 23 хүүхдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн байна. Хордлого авсан хүүхдүүдийн 87 хувьд суулгах, 82.6 хувьд бөөлжих, 39 хувьд халуурах шинж тэмдэг илэрчээ.

Одоогоор дөрвөн хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

/ “Хаан сүү” ХХК-д үйлдвэрлэсэн нэрсний шүүс, “Алиман сар” ХХК-д үйлдвэрлэсэн нарийн боов /

61 дүгээр сургуулийн хоолны хордлогот халдварын тархварзүйн муруй

Нууц үеийн дундаж хугацаа-40 минут

Нийтэлсэн: О.Энхмаа

Үдийн цайнд хордсон хүүхдүүдийн 4 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй