Шууд Chart

Сонгуулийн сонирхолтой тоонууд

2016-05-06 11:09:06

Манай улсад анхны ардчилсан сонгууль 1990 онд болж, төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болох Ардын Их Хурлыг сонгосон түүхтэй. Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан БНМАУ-ын Ардын их хурал 1992 оны нэгдүгээр сард Шинэ Үндсэн хуулийг баталж улмаар иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан юм. Харин 1992 онд Сонгуулийн тухай хуулийг баталж улмаар Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан байдаг.

Үүний дүнд бид зургаан удаа төрийн эрх барих дээд байгууллага болох парламентаа сонгон бүрдүүлсэн юм.

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор бид уншигчдадаа өнгөрсөн зургаан удаагийн сонгуулийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Зургаан удаагийн сонгуульд санал өгч байсан иргэдийн тоо

 

2. Сонгуулийн төсөв /Өнгөрсөн сонгуулиудад хэдий хэмжээний төсөв зарцуулж байсан бэ/

3. Өнгөрсөн сонгуулиудад хичнээн салбар хэсгийн хороонд хэдэн хүн ажиллаж байсан бэ.

4. Сонгуульд оролцож байсан нам, эвслүүдийн тоог сонирхуулъя.

2000 оны УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 13 нам оролцож байжээ.

5. УИХ-д сонгогдсон гишүүд аль нам, эвслээс сонгогдож байсныг дараах хүснэгтээс сонирхоорой.

6. УИХ-ын гишүүд ямар мэргэжилтэй вэ. Өнгөрсөн зургаан удаагийн парламентын гишүүд дунд эдийн засагч мэргэжилтэй хүн хамгийн олон байдаг. Түүнчлэн хуульч болон инженер мэргэжилтэй хүн цөөнгүй байна.

Графикийг Ж.Намчиндорж

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонгуулийн сонирхолтой тоонууд  
Үзсэн: 2456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй