Шууд Chart

С.Баярцогтоос гадна Монголын хоёр иргэний оффшор дансыг зарлалаа

2016-05-09 18:05:27

Панамын нууц материалууд өнөөдөр ил боллоо. Өмнө нь мэдэгдэж байсны дагуу олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг өнөөдрөөс эхлэн дэлхий нийтэд ил болгож байгаа юм.

Манай улсаас 47 иргэн оффшор данстай гэх мэдээлэл буй. Харин өнөөдөр Я.Очирсүх болон Б.Дэлгэрсайхан гэх хоёр Монгол  иргэний оффшор дансны мэдээллийг ил болголоо.  

Б.Дэлгэрсайханы оффшор дансны дэлгэрэнгүй мэдээлэл  /Тэрбээр 1993 онд "Дорнын говь" ХХК-ийг үүсгэн байгуулсан./

Я.Очирсүхийн оффшор дансны дэлгэрэнгүй мэдээлэл /Тэрбээр 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан юм./

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор дансны мэдээлэл Хятад улсын мэдээлэл дунд байгаа юм.

 

Мөн Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй Хятадын хоёр иргэний оффшор дансны мэдээллийг оруулжээ. 


Нийтэлсэн: О.Энхмаа

С.Баярцогтоос гадна Монголын хоёр иргэний оффшор дансыг зарлалаа  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй