Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-05-10 09:28:54

Тавдугаар сарын 10-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “"Панамын материалууд”-ын сургаар өндөрлөв”, “Фракцаа дагуулсан АН”, “Оффшор бүсэд данстай гэх хоёр Монгол”, “Хамтын ялалтаа тэмдэглэлээ”, “Эргэж ирсэн нинжа”, “Энхийг сахиулах бригад нэмж байгуулахаар болжээ” зэрэг мэдээ, сурвалжлагыг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Хөсөр хаягдсан хүний эрхийг хангах хөтөлбөр”, “117 тэрбумын үнэт цаас гаргана”, “Олон туйлт дэлхийн шинэ дэг журамд дасан зохицох нь буюу байнга төвийг үл сахих шалтгаан” зэрэг мэдээ сурвалжлага болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “МАНАН-д орохгүй, бусад эвсэлтэй хамтрахад бэлэн” гэсэн ярилцлагыг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сонид МАН-ын дарга асан Б.Даш-Ёндонгийн “Улс орон өөдөө гарахад нэлээд хугацаа шаардлагатай боллоо” гэсэн гарчигтай ярилцлага болон “АН дахь стресс”, “Панамын оффшор бүсэд бүртгэлтэй Монголын хоёр иргэний мэдээллийг дэлгэв”, “400 сая долларын хөрөнгө оруулалтын гараа” зэрэг сурвалжлага, мэдээллийг онцолжээ.

"Засгийн газрын мэдээ" сониноос “Эдийн засгийн түншлэл эрчимжлээ”, “Татвараас бултах боломжийг устгахын төлөө”, “Сургуулийн шинэ барилгууд эрсдэл дагуулж мэдэх нь”, “Өндөр настны тэтгэврийг нэмэх талаар Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна” зэрэг сурвалжлага, мэдээг уншаарай.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй