Шууд Chart

Хотын төвийн орон сууц мөрөөдөхийн оронд амьдарч буй хашаагаа тохижуулъя

2016-05-17 11:32:18

Өөрийн амьдарч буй хашаагаа хэрхэн тохижуулж, ая тухтай амьдарч болдгийн нэгэн жишээг та бүхэнд сонирхуулъя.

Энэ бол Орхон аймагт оршин суух Т.Банзрагчийн хашаа. Хэдэн сарын өмнө сошиал орчинд Т.Банзрагчийн хашааны зураг тарж, залуучууд өөрсдөө хүсвэл  амьдарч буй орчин нөхцөлөө яаж ч тохижуулж болно гэдгийг олон хүн харсан. Харин бид энэ удаад уншигчдадаа дэлгэрэнгүй  мэдээлэл өгөхөөр Т.Банзрагчийн хашаанд зочиллоо.

Тэдний хашаа бусад айлуудтай л ижил 0.7 га газартай. Харин хашааны гадна хаалга, гаднаа байрлуулсан хогийн сав, шуудангийн хайрцаг зэргээс эхлээд л хичнээн хөдөлмөрч эзэнтэй болох нь харагдана.

Т.Банрагч 2011 оноос хашаагаа тохижуулж эхэлжээ. Ингэхдээ үндэсний хэв маягаа шингээсэн хэрнээ боломжийн хямд зардлаар тохижуулсан гэдгээ бидэнд хэлсэн юм.

Хаалгаар ороод л явган хүний цементэн зам тавьж, хажуугаар нь жижигхэн модон хашаа босгожээ. Хашааны хөрсийг эвдэхгүй гэсэндээ цементэн замнаас гадна цэцэгний савны суурь хүртэл байрлуулсан байна. Т.Банзрагч “Цэцэгний саваа ч гэсэн шууд газар дээр тавьчихаар хөрс эвдчих гээд байдаг болохоор ингээд суурь бэлдчихсэн юм. Нарийн ногоог ч жижиг саванд тарьчихдаг” хэмээн ярилаа.

Бид Т.Банзрагчтай цөөн хором ярилцлаа.

-Танай хашаанд их олон төрлийн мод ургасан харагдаж байна?

-Манай хашаанд есөн төрлийн 38 ширхэг мод байгаа. Тэрнээс гадна нарс, үхрийн нүд, чацаргана, монос, давжаа алимны мод, агч мод, интоорын мод, нарийн ногоо, цэцэг, цэцэгнүүдийн үрсэлгээг гэртээ хийж байна. Гадаа сайн дулаарахаар хашаандаа гаргаж ирж тарина.

-Сагсны талбайгаа хашааны буландаа байрлуулчихсан болохоор зай талбай хэмнэчихсэн харагдаж байна?

-Тийм, хашааны булангаа ашиглаад л сагсны талбай хийчихсэн юм. Хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв өнгөрөөх ямар зүйл хийж болох вэ гэж бодож байгаад л хийчихсэн.

-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Гэхдээ сагны талбай дээр бол ойр орчмын хүүхдүүд дандаа л ирж тоглодог юм.

-Одоо хашаандаа нэмж хийхээр төлөвлөж байгаа зүйл байна уу?

-Одоо байшингийнхаа хажууд сийлбэртэй, дөрвөн ханатай гэр барих гээд талбайг нь бэлдчихсэн байгаа. Үндэснийхээ хэв маягийг шингээсэн гэр барихаар төлөвлөж байгаа. Мөн хашаандаа саун, бассейн барихаар төлөвлөж байна даа.

-Та Эрдэнэт хотын уугуул иргэн үү?

-Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат хүн. Эрдэнэт хотод 1993 онд ирж суурьшсан.  Ирснээсээ хойш авто тээврийн байгууллагад кразын жолооч хийж байна.

-Анзаарч байхад танд бүтээлч сэтгэлгээнээс гадна зурах авьяас байх шиг байна. Хашааныхаа хээг их нарийн зурсан байна л даа?

-Ер нь бага зэргийн гарын ур дүй бий. Би 1990 онд Эрдэнэ зуу хийдэд зураачийн ажил хийдэг байсан. Тийм болохоор л бага зэрэг зүйлээ өөрөө гарчлан хийчихдэг юм.

-Та Эрдэнэ зуу хийдэд ямар зураг зурдаг байсан бэ. Одоо таны бүтээлүүд тэнд бий юу?

-Эрдэнэ зуу хийдэд сүмийн хээ хуар хийж байсан. Мөн зүмбэрийг нь хийж байсан. Одоо очиход гол Гурванзуугийн хийдэд миний хийж байсан зүмбэр хээ нь хуучнаараа байгаа.

“Хашаагаа тохижуулсан ч гэсэн газрынхаа хөрсийг эвдэхгүй байвал ууланд ургадаг бүх л төрлийн цэцэг, ногоо хашаанд ургадаг. Зун болохоор үнэр нь ханхлаад л сайхан шүү дээ” гэж ярих Т.Банзрагчийн хөдөлмөрийг үнэлүүштэй. Мөн хотын төв рүү орон сууцанд амьдрах гэж мөрөөдөж суухын оронд боломжийн хэрээр хашаагаа тохижуулчихаад амгалан тайван амьдрах боломж бидэнд байна гэдгийг харуулж байна.  

Нийтэлсэн: О.Энхмаа

Хотын төвийн орон сууц мөрөөдөхийн оронд амьдарч буй хашаагаа тохижуулъя  
Үзсэн: 15594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.0.46.xxx [85.0.46.xxx] 2016-05-17 16:14
goio boljee. baiar hurgei
77.22.135.xxx [77.22.135.xxx] 2016-05-17 15:44
ter sooyombo etr iluudjee
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-05-17 15:42
Би орцоо цэцэгжүүлэх санаатай савтай цэцэг гаргаад таьсан их гоё харагдаж байв. 1 цагийн дараа гараад харсан чинь алга болчихсон байлаа. Үнэхээр урам хугарч байсан шүү.
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-05-17 15:40
Ер нь банзан хашааны оронд төмөр сараалжин хашаатай байвал айлууд гадны хүний нүдэнд элдэв муухай зүйл харагдуулахгүйн тулд дор бүрнээ цэвэрхэн байлгаж сайхан харагдах байх шүү. Хаусны хашаа шиг болгохыг хүн бүр хүснэ дээ. Амжилт хүсье.
202.131.7.xxx [202.131.7.xxx] 2016-05-17 15:36
bolj baina gol ni hashaand haluun us bohiriin subag tataj tognii huch sain baibal iim myagaar amidrahad yadah uym algaa
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-05-17 15:26
монголчууд дор бүрнээ хашаагаа, орон сууцны орц гэргээ тохижуулааад цэвэрхэн байгаад сурчвал бас л сайхан даа. байгаа юмаа тордож амьдрах хүний их арчаатайн шинж шүү. муухай хашаа орцноосоо хүмүүс ичдэг соёлтой болчвол манай олон асуудлууд шийдэгдэнэ дээ аандаа. үлгэр авцгаа хүмүүсээ
66.87.78.xxx [66.87.78.xxx] 2016-05-17 13:31
Oo yostoi tasarhai.ajilsag hun baina.
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2016-05-17 12:47
uneheer ajilsag buteelch setgelgeetei hun bna amjilt husie
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-17 12:46
mundag bna shuu ene hun. oron suuts gej guildej uniig ni hadaaj bhaar hashaa bariad tuuniigee iim goy tohijuulaad amidarch bolno sh dee. ystoi saihan bna
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-05-17 12:20
Ajilsag hunii amidral uudrug bn da. Amjilt husie. Erh barigchid aa alban tushaal huutsulduj bhaar ene ajlig demjij tugeegeech de
202.70.37.xxx [202.70.37.xxx] 2016-05-17 12:13
хөдөлмөр их гаргажээ гэвч нэг л тав тохь байхгүй төмөр хашаа энэ тэр нь хүүхдэд аюултай баймаар.
103.212.117.xxx [103.212.117.xxx] 2016-05-17 12:03
Ямар гоеым . Танай сайт ганц ч гэсэн сайн мэдээ бичсэнд баярлалаа . Дандаа л хар ... Залхжийн шуу !!!
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2016-05-17 12:03
Bitgii atarh negn goe ym niheer
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2016-05-17 11:53
enenees goe ailuud baigaa

Бидэнтэй нэгдээрэй