Шууд Chart

С.Ламбааг сайдаар томилохыг байнгын хороо дэмжлээ

2016-05-20 10:47:17

Өнгөрсөн мягмар гарагт Засгийн газраас Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай хүсэлтийг өргөн барьсан.

Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хэлснээр С.Ламбааг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэг чанарыг харгалзан үзсэний дүнд сайдад дэвшүүлсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, А.Тлейхан, А.Бакей нар  асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн зүгээс УИХ-аар эрүүл мэндийн салбарын тухай суурь хуулиуд батлагдаж байгааг дурьдаж, эдгээр хуулиудын хэрэгжилтэд хэрхэн анхаарал хандуулж ажиллах болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар нэр дэвшигчээс тодруулж хариулт авав. Эрүүл мэндийн салбар бол чухал салбар. Иймээс энэ салбарыг эзэнтэй болгож, ажлаа сайн мэддэг хүнийг цаг алдалгүй томилох хэрэгтэй. С.Ламбаа нэр дэвшигчийн хувьд урьд нь энэ салбарын сайд байсан. Одоо Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байгаа учраас ажлаа сайн мэддэг хүн гэж үздэг. Сонгуулийн үед төрийн албаны ажил цалгарддаг. Иймд ялангуяа сонгуулийн үед ажил цалгардуулалгүй, эрүүл мэндийн манаанд байж, мэргэжлийн хүмүүсээ дайчлан сайн ажиллахыг УИХ-ын гишүүн А.Бакей зөвлөөд нэр дэвшигчид амжилт хүссэн юм.

Ингээд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдад Самбуугийн Ламбааг томилуулах тухай саналыг дэмжих нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ламбааг сайдаар томилохыг байнгын хороо дэмжлээ  
Үзсэн: 2159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй