Шууд Chart

С.Ламбааг ЭМС-ын сайдаар томиллоо

2016-05-20 17:09:56

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг хэлэлцэн , гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа. 

С.Ламбааг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан үзсний дүнд сайдад дэвшүүлсэн гэдгээ хэлсэн юм.

Шинээр бүрэлдсэн парламент Засгийн газрын гишүүнээ томилдог. Тэгэхээр ирэх сонгуулийн дараа Эрүүл мэнд, спортын сайдаар өөр хүн сонгогдохыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл С.Ламбаа ганц, хоёр сарын хугацаанд сайд хийсэн улстөрчдийн нэгээр нэрлэгдэх юм.

Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн мягмар гарагт Засгийн газраас Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай хүсэлтийг өргөн барьсан юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ламбааг ЭМС-ын сайдаар томиллоо  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй