Шууд Chart

Намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулна

2016-05-23 11:12:25

Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс эхлэн 28-ныг хүртэл тодорхой болгоно.  Харин нэр дэвшигчид үнэмлэхээ зургаадугаар сарын долоонд гардан авах юм. Өмнөх хуулиар нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг байсан бол шинэ хуулиар нэр дэвшигчид сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаагаа хийж эхэлнэ.

Нэмж мэдээлэхэд, Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлээр хуралдуудахаар товлож байгаа бол МАН бага хурлаа энэ сарын 26, 27-нд хийхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулна  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй