Шууд Chart

Одоо суралцах л үлдлээ

2016-05-25 13:36:41

Манай улсад өнөөдрийн байдлаар 100 их, дээд сургууль, коллежид 162 мянган оюутан суралцаж байна.

Өнгөрөгч 2012-2013 оны хичээлийн жилд их, дээд сургуульд нийт 175 мянган оюутан суралцаж байсан бол 2013-2014 оны хичээлийн жилд 174 мянган оюутан суралцаж байжээ. Тэгэхээр энэ жилийн хувьд өнгөрсөн жилүүдээс даруй 10 гаруй мянгаар цөөн оюутан суралцаж байна гэсэн үг.

Боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх тэр дундаа дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд эдийн засгийн нөхцөл боломж хамгийн ихээр нөлөөлдөг.

Дээр дурдсан 162 мянган оюутны 93 хувь нь хувийн зардлаар суралцдаг. Харин хувийн зардлаар суралцаж байгаа 150 мянган оюутны 87 хувь эцэг, эхийнхээ цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээлээр сургалтын төлбөрөө төлдөг байна. Ингэхдээ эцэг эх, эмээ, өвөө нь арилжааны банкуудад жилийн 25-30 хувийн хүү төлдөг. Хэтэрхий өндөр гэж хэлж болох хүүтэй зээлээр эцэг, эхчүүд маань өнгөрсөн 25 жилийн хугацаанд дээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг.

Дэлхийн улс орнуудад оюутны сургалтын төлбөрийг шийддэг үндсэн гурван арга байдаг. Товчхон тайлбарлавал, эхнийх нь тухайн сургууль нь өөрсдөө оюутнууддаа тэтгэлэг олгох. Үүнийг Америк загвар хэмээн нэрлэдэг. Дараагийнх нь оюутнуудаа ямар ч үнэ төлбөргүй сургах. Харин сүүлийнх нь улсаас арилжааны банкуудаар дамжуулан оюутнуудад зээл олгох.

Мэдээж эхний хоёр загвар бол манай улсын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн боломжид төдийлөн тохирохгүй. Тиймээс Засгийн газраас сүүлийн хоёр жилийн турш 44 орны иргэдээ их, дээд боловсролд хэрхэн хамруулдаг туршлагыг судалж байгаад оюутнуудад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгодог гурав дахь аргыг нь сонгосон байна. Учир нь энэ бол манай улсын эдийн засгийн боломжид тохирох бөгөөд иргэдээ дээд боловсролд хамруулах хамгийн оновчтой шийдэл юм.

Үүний дагуу өнгөрсөн сард Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ сараас хэрэгжиж эхэлсэн юм.

Дээд боловсролын байгууллагад суралцаж байгаа оюутны хариуцлагыг дээшлүүлж, түүний өрсөлдөх чадвар, сурах бололцоог нэмэгдүүлж, оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцөлийг сайжруулахад зорилгоор батлагдсан “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад гурван төрлийн зээл олгоно.

Эхнийх нь дахин санхүүжилтийн зээл. Дээр дурдсанчлан манай улсад арилжааны банкуудаас авсан цалингийн, тэтгэврийн, малчны зээлийн дийлэнх нь оюутны сургалтын төлбөрт зарцуулагддаг. Харин “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн журмын дагуу эцэг,  эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр жилийн 25 хувийн хүүтэй авсан зээлээ 5 хувийн хүүтэй оюутны зээлд шилжүүлж болох юм. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас 2016 оны тавдугаар сарын 1-нээс хойш сургалтын төлбөрийн зориулалтаар авсан зээлийг оюутны зээлд шилжүүлэхээр арилжааны банкуудад 50 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Хоёр дахь зээл нь богино хугацаатай зээл. Энэ нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөхөд зориулан авах зээл юм. Ийм төрлийн зээл авахыг хүссэн оюутны сурлагын голч дүн нь 2.5 болон түүнээс дээш байх ёстой бөгөөд үндсэн зээлдэгч нь өөрөө болсон тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн нь хамтран зээлдэгч болно. Харин энэ үед гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрээ баталгаажуулж банкинд зээлээ сар бүр төлөх чадвартай гэдгээ нотолно. Богино хугацааны зээл жилийн таван хувийн хүүтэй бөгөөд зээлдэгч сар бүр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлнө. Хэрэв нэгдүгээр курст элсэх оюутан энэ төрлийн зээлд хамрагдах бол элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 болон түүнээс дээш байх шаардлагатай.

Гурав дахь зээл нь урт хугацаатай зээл. Энэ нь их, дээд сургуульд суралцах үндсэн 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөрийн зориулалтаар хуримтлуулан авсан зээл юм. Тодруулбал, та их, дээд сургуульд суралцах хугацаандаа “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн журамд заасан голч оноо нь 3.5 болон түүнээс дээш байх гэх мэт шаардлагыг хангаж байгаа бол дээд сургуульд суралцах хугацааныхаа нийт төлбөрийг жилийн таван хувийн хүүтэй зээлээр төлөх боломжтой. Ингэхдээ зээл авсныхаа дараа суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүгийн төлбөрийг л банкинд төлнө. Мөн сургуулиа төгссөнийхөө дараа нэг жилийн дотор ч гэсэн хүүгийн төлбөрийг л төлнө. Засгийн газраас хөтөлбөр батлахдаа тухайн оюутан сургуулиа төгсөөд нэг жилийн дотор ажлын байр хайх, ажлын байрандаа жинхлэх хугацааг ийнхүү тооцсон аж. Харин төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас эхлээд гурван жилийн дотор зээлээ төлж дуусгах юм.

Энэ хичээлийн жилд суралцаж буй 162 мянган оюутны 52 мянга нь 2.5 болон түүнээс дээш голч оноотой суралцаж байгаа. Тэгэхээр 52 мянган оюутан богино хугацааны зээлд хамрагдах боломжтой. Харин 3.5 болон түүнээс дээш голч оноотой суралцаж байгаа 10 мянган оюутан байна. Эдгээр оюутан урт хугацаатай зээлд хамрагдах боломжтой.

Өнөөдрийн байдлаар Засгийн газраас оюутны дахин санхүүжилтийн зээлд олгох 50 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан. Мөн богино хугацааны болон урт хугацааны зээлийг санхүүжүүлэх 2 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан байгаа аж. Тиймээс оюутнууд банкуудад журамд заасан материалаа бүрдүүлж өгөхөд л хангалттай юм.

“Сайн оюутан” хөтөлбөрт дуусах хугацаа гэж заагаагүй. Тэгэхээр оюутны суралцах боломжийг нэмэгдүүлсэн энэ үйл ажиллагаа цаашид ч хэрэгжинэ гэсэн үг. Сургалтын төлбөрөө өөрөө үндсэн зээлдэгч болж банкнаас авсан, дараа нь ажлын байран дээр гараад цалингаараа зээлээ төлөх оюутнуудын хувьд хариуцлага гэдэг зүйл нэмэгдэх нь тодорхой. Түүнчлэн төгсөгчдийн өрсөлдөх чадвар ч нэмэгдэнэ. Мөн төгсөгчдийн ажил эрхлэлт ч нэмэгдэх боломжтой.

Эцэст нь дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг эдийн засгийн асуудлыг ийнхүү шийдсэн нь хамгийн чухал юм. Одоо харин залууст маань сайн  суралцах л үлдэж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Одоо суралцах л үлдлээ  
Үзсэн: 2492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-12 08:52
ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Сайн санах, Таны санхүүгийн хэрэгцээ Сайн байна уу, Таны санхүүгийн хэрэгцээ Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, хамгийн тохиромжтой 3 жилийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш хугацаагаар олгодог. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна Та дахин санхүүжилт хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхэд танд маш их нөөц хэрэгтэй байна. Та итгэл, Санхүүгийн дарамт Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барих: И-мэйлээр бидэнд сануулах үйлчилгээ үзүүлдэг0@gmail.com
Зочин [103.23.51.xxx] 2016-06-05 06:08
emshuis gej surguuli haan baidii baihgui shdee suuliin uein zurag ene teriin tavij bgaach

Бидэнтэй нэгдээрэй