Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-05-26 10:09:12

Уншигч та бүхэнд тавдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Бид хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бус, зөрчихийн төлөө байдаг юм биш үү”, “Барьцаа”, “Цоо шинэ, эсвэл гурван жил болсон япон машинаас гаалийн татвар авахгүй”, “Б.Амарсанаа: Инженерийн дэд бүтэц бол бүтээн байгуулалтын амин сүнс” зэрэг мэдээ сурвалжлага, ярилцлагыг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “С.Баярцогтоор туг тахиж үлдэхийн цаана...”, “Б.Булганыг Төв аймгийн хориход хорьж байна”, “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2.2 сая франк зарцуулна” зэрэг мэдээ, сурвалжлага болон ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгийн “БНХАУ-д хар тамхины хэрэгт зургаан хүн холбогдсон”, УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр: “АТГ Д.Батбаяр гэж ижил нэртэй хүн байсныг тогтоосон” зэрэг ярилцлагуудыг уншаарай.

"Үндэсний шуудан" сониноос “Монголд анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэнэ”, “Намын даргынхаа мэдэгдлийн араас хийсэн тайлбар”, “АСЕМ-д бэлэн үү”, “Хүүхдийнхээ хамгийн том “дайсан” нь эцэг, эхчүүд” зэрэг мэдээ, сурвалжлага болон Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэгийн “Боловсрол гэгээлэг, бас хариуцлагатай байх ёстой” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт ““Түгжигдэж” магадгүй 765 тэрбум төгрөг”, “Манай хорооны гишүүн”, “Орос бондын арилжаанд гадныхан хошуурч байна”, “Ногоон байгууламжгүй нүцгэн хот”, “Хаврын тариалалт 60 гаруй хувьтай байгааг салбарын яамнаас мэдэгдэв” зэрэг мэдээ материалыг нийтэлжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй