Шууд Chart

Ресторан, баар, кафе, цайны газар 7 сарын 13-наас цагийн хуваарийн дагуу ажиллана

2016-07-05 16:42:32

 
Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг та бүхэнд хүргэе.
 
НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд  ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11-12–нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
 
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  07 дугаар  сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00  цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд  09.00 –17.00 цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
Нийтэлсэн: Монгол наадам 2016

Ресторан, баар, кафе, цайны газар 7 сарын 13-наас цагийн хуваарийн дагуу ажиллана   
Үзсэн: 3003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй