Шууд Chart

Баяр наадмын өдрүүдэд ашиглах 7 төрлийн тусгай зөвшөөрлийг жолооч нарт олгоно

2016-07-06 14:14:54

Энэ жилийн баяр наадмаар авто машины 7 төрлийн тусгай зөвшөөрлийг жолооч нарт олгохоор болжээ. Тодруулбал, "А"-400 ширхэг, "ДК"-100 ширхэг, "Ж"-100 ширхэг, "Г"-2000 ширхэг, "Шар-Ү"-300 ширхэг, "Ногоон-Ү"-700 ширхэг, "Цэнхэр М"-3000 ширхэгийг жолооч нарт олгох юм.

"ДК" зөвшөөрлийг Гадаад харилцааны яам, "Ж" зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, "А" зөвшөөрлийг Наадмын төв комисс, "Шар-Ү", "Ногоон Ү" зөвшөөрлийг Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, "Г", "Улаан М", "Цэнхэр М" зөвшөөрлүүдийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд өгөх ажээ.

Зөвшөөрлүүдийн байршил:

"А", "ДК" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар авто машины зогсоолд байрлана. Тус зогсоол нь 3-6 давхартаа тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийтдээ 500 авто машин байршуулах боломжтой.

"Г", "Шар Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу "Хурд" хорооллын урд талд байрлах "Суруга Монгол" ХХК-ийн талбайд байрлах бөгөөд "Г" зөвшөөрөлтэй 1200 авто машин, "Шар Ү" зөвшөөрөлтэй 300 авто машин тус зогсоолд зогсох боломжтой.

"Ж" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандангийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн нийт 60 авто машины багтаамжтай зогсоолд байршина.

Харин "Ж", "ДК", "А", "Г" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад очих боломжтой ажээ.

Хүй долоо худагт:

"Ж", "А", "ДК", "Улаан М" зөвшөөрөлтэй авто машинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах зогсоолд машинаа байрлуулна.

"Г", "Цэнхэр М", "Ногоон Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах зогсоолд машинаа байрлуулах ёстой.

Хүй долоо худгийн хувьд "Ж", "А", "ДК", "Улаан М", "Г", "Цэнхэр М", "Ногоон Ү" зэрэг зөвшөөрөлтэй 3400 авто машиныг байрлуулах бүрэн боломжтой ажээ.

Түүнчлэн улаан, цэнхэр өнгө бүхий "М", ногоон "Ү" зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, "Шар Ү" зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд дээрх зөвшөөрлүүдтэй бол жолооч та дүрмээ баримтлах хэрэгтэй юм.

Харин "Ж", "ДК", "А", "Г" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад очих боломжтой ажээ.

Дашрамд өгүүлэхэд, энэ жилийн баяр наадмаар нийтдээ 800 орчим цагдаагийн алба хаагч болоод хууль сахиулах их сургуулийн оюутнууд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллахаар болсон.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Баяр наадмын өдрүүдэд ашиглах 7 төрлийн тусгай зөвшөөрлийг жолооч нарт олгоно  
Үзсэн: 2773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.100.xxx] 2016-07-08 11:12
наадмын комисс-с зөвшөөрөл авна гэж байна.энэ яаж холбоо барих вээ

Бидэнтэй нэгдээрэй