Шууд Chart

Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

2016-07-07 13:01:46

Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн энэ сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Тиймээс албаны өндөржүүлсэн бэлэн  байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

Мөн Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хойшлуулшгүй арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.3алуухүүд тус тус үүрэг болголоо.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй