Шууд Chart

“Дээлтэй Монгол наадам” ням гарагт Чингисийн талбайд болно

2016-07-08 16:31:12

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана.

Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.

Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

“Дээлтэй Монгол наадам” ням гарагт Чингисийн талбайд болно   
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй